СОНСГОЛ: Туулын хурдны зам төслийг “НУЛЬ ГЭМТ ХЭРЭГ“ гэж ярьсан Б.Энхбаяр болон Э.Бат-Амгалан, Ц.Сандаг-Очир нар оролцож, дүгнэлт танилцуулна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 38 сек
350
legacy:2026/06/7ab3823c1f784e64a8bf55b709716ea6.jfif

"Нийслэлийн 2024-2026 оны төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт холбогдох хууль тогтоомжид нийцсэн байдал" ерөнхий хяналтын сонсгол өнөөдөр /2026.06.15/ Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Өнөөдрийн сонсгол Туулын хурдны зам болон Сэлбэ дэд төв орон сууцжуулалтын төслийн эргэн тойронд өрнөнө. Ингэхдээ сонсголд хэд хэдэн сайдууд болон холбогдох албан тушаалтнууд тус төслүүдтэй холбогдуулан дүгнэлт танилцуулах юм.

Тухайлбал, Туулын хурдны замын төсөлд хийсэн аудитын дүгнэлтийн Монгол Улсын Ерөнхий аудитор С.Магнайсүрэн оролцож, танилцуулга хийнэ.

Харин Засгийн газрын сайд нараас дараах сайд нар оролцоно. Тодруулбал,

-Б.ЭНХБАЯР-

legacy:EnkhbayarB gishuun/100.jpg

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр 10:00-10:10 цагийн хооронд оролцож, дүгнэлт танилцуулна. Тодруулбал, тэрбээр өнгөрөгч долоо хоногт байнгын хорооны үеэр Туулын хурдны зам төслийн худалдан авах ажиллагаатай холбоотой ЗГ-ын дүгнэлт гарсан гэж мэдэгдсэн. Ингэхдээ сонсголын ажлын хэсэгт тухайн дүгнэлтийг хүргүүлнэ гэж мэдэгдэж байсан юм. Тэгвэл тэрбээр өнөөдрийн сонсголд "Туулын хурдны зам төслийн хүрээнд хийсэн худалдан авах ажиллагаанд хийсэн дүгнэлт" сэдвээр илтгэл тавина.

-Б.ДЭЛГЭРСАЙХАН-

legacy:EnkhbayarB gishuun/101.jpg

Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 09:40-09:50 цагийн хооронд оролцож, илтгэл тавина. Тэрбээр зам тээврийн бодлого ба нийслэлийн зам тээврийн мега төслүүдийн үйл ажиллагааны уялдаа холбоо сэдвээр илтгэл тавих юм. Ингэхдээ Туулын хурдны зам, метро, дүүжин тээвэр, тойрог 1 болон 2-р зам, трам, тусгай замын автобус зэрэг төслүүдийн уялдаа холбоог багтааж ярина.

-Ц.САНДАГ-ОЧИР-

legacy:sandag-ochir gishuun/IMG_0262.jpg

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир 09:50-10:00 цагийн хооронд оролцож, илтгэл тавина. Тэрбээр "Туулын хурдны зам төслийн хэрэгжилтийн явцад гарсан зөрчлүүд, авсан арга хэмжээ" сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэнэ.

-Э.БАТ-АМГАЛАН-

legacy:2-р төрөх/fgg.jpg

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан өнөөдрийн сонсголд Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалттай холбоотой хоёр сэдвээр илтгэл тавина. Тодруулбал, тэрбээр "Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам болон нийслэлийн бүтээн байгуулалтын уялдаа холбоо, төслүүдийн хэрэгжилтийг сайжруулах санал дүгнэлт" сэдвээр эхний илтгэлээ тавих бол удаах илтгэлээ "Сэлбэ дэд төв орон сууцжуулах төслийн нийт хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, Сэлбэ хорин минутын хот төслийн төсвийн гүйцэтгэл, холбогдох баримт бичигт хийсэн дүгнэлт" сэдвээр илтгэл тавина.

Хуваалцах:350

СЭТГЭГДЭЛ (35)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Z
    Zochin

    МАН бүгд луйварчид

  • И
    Иргэн

    Магадгүй магадгүй МАН - д хулгай луйвараар яваагүй нэгээхэн ч хүн үлдээгүй гэдэг итгэдэг!!

  • А
    Ахмад настан

    Амбицтай сонирхол ихтэй чадвар муутай сонин хүмүүс сонсгол тавиад үр дүн байхгүй эмийн сонсгол нүүрсний сонсгол бөөн бичиг цаас болоод таг.Иргэдийнхээ эрүүл мэндийг боддог бол эм , нүүрсний сонсгол хэрэгтэй зүйл байсан одоо энэ махны үнэ шүлхий хонины ганц хаа жижиг шүү 90.0 р авч байна тэтгэвэрийн хөгшид яах болж байнаа

  • З
    Зочин

    Урьд урьдын сонсголын үр дүн болон буруутай этгээдүүдэд хуулийн хариуцлага тооцож чадамжгүй төр одоо бас сонсгол хийх гээд яахав дээ. АЖИЛ хийж байгаа Нямбаатарыг л унагаах гэж Туулын хурдны замыг сонгосон юм чинь сонсгол бол ойлгомжтой шүү дээ

  • З
    Зочин

    Нямбааг хаана ч дэмжинэ харин та хэдэн хогоор яах вэ зайгаа тиад зайлдаг болоосой Нямбаа хэрэгтэй байна атаархагчид хор хутгагчидаа

  • З
    Зочин

    Батамгалан түгжил тэргүүтнүүд юу ч хийж чадахгүй хор хутнаж Нямбаатарыг унагаах ажил л хийсэн хорчингууд удахгүй баагаа хүртэнээ

  • З
    Зочин

    Угаасаа л гэмт хэрэг

  • Х
    Хуурамч хэрэг

    Хуурөмч хэрэг тохжээ.. Туулийн замыг санаатай хорлож Зогсоолж бна даа.ЗГ санаатай зогсооллоо.

  • I
    Irgen

    Niileed devselj bh shiv MAN iin harhnuud, tegeed2 ugaasaa MAN iin ued shudraga yos togtohguee!!!

  • Ш
    ШҮГЭЛ ҮЛЭЭГЧ

    Зам тээврийн яамны Чадраабалын Сугармаа гэх Зам тээврийн яамны газрын дарга авгай төсөл болгоноос хүнээр дамжуулж мөнгө нэхдэг өгөхгүй бол тендерийг нь унагадаг дарамталдаг ийм авилгачнаа Дэлгэрсайхан зайлуулах хэрэгтэй шүү дээ! сайд Дэлгэрсайханыг матаж АТГ т хүнээр мэдээлэл өргөдөл өг гэж турхираад ард нь нууцаар инээгээд суудаг ийм зальт хүн, УИХын гишүүн асан Буд гэх хөгшин нууц амрагийнхаа Кеаро РД 5086833 компанийг тентерт байнга ялуулдаг. Рэцэнгийн Будын компаниар оролдож болохгүй гэж ажилтнуудаа шахаж дарамталдаг ийм хүнээс салах болоогүй юу Дэлгэрсайхан сайдаа! Оюунэрдэнийн ах хэрээ Баатарт захиалга өгч Дэлгэрсайханыг хятадын тагнуул эрлийз гэж тролуудаар нь гүтгүүлж ажлуулж байгаа авилгалын далд гэмт хэргийн сүлжээг зогсоох хэрэгтэй шүү дээ, Ди Ди Эм Эс ХХК ний Чулуунцэцэг Болор-Эрдэнэ+түүний хамаарал бүхий Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн+Кеаро ХХК+Р.Буд+Ч.Сугармаа нар ийм схемээр авилгалаа авдаг !!!, Р.Будын нууц амраг Ч.Сугармаа нь Будын охин болох Анужинтай найз

  • З
    Зочин

    Хүн шоолж тэнэгтэж байж элсэж ордог тийм эрхээрээ хатсан тусгай алөа гэж дэлхийд бхгүү шүүү

  • З
    Зочин

    Туулын хурдны замыг зогсоох гэж ард түмэн Нямбаатарыг буулгасан болхоос өөр хүнээр үргэлжлүүлэх гэж тэмцээгүй юм шүү лаларуудаа! Яасан мөнгө их идэж болхоор төсөл учраас тархи угаагаад бна уу?!

  • З
    Зочин

    Идсэн ууснаа хэрхэн далдалсан тухай л илтгэл тавих байх даа.

  • Z
    Zochin

    Nyamaagaa shalgaachee

  • З
    Зочин

    Ха ха өлөн хулгайчууд попрох гэж. Ийм л цайрсан хулгайчууд төрд байхад энэ улс орон яаж өөдлөх үү

  • З
    Зочин

    Одоо нянбаог дүүтэй нь хамт шалдлаад шалгачихөө нуль гэмт хэргүүд хөвөрнө цэргээ хаяад зугтчдаг сда

  • D
    DR. ADITYA

    ШУУД МЭДЭЭ Энэ нь Адити Апрадхан эмнэлгийн эмнэлэг бөөрөө 780,000 ам.доллараар зарахаар 100% бэлэн байгаа эрүүл бөөрний доноруудыг яаралтай хайж байгааг олон нийтэд мэдэгдэх зорилготой юм. Сонирхсон хандивлагчид манай имэйл хаягаар холбогдоно уу: DR.PRADHAN.URO LOGIST.LT.COL@GMAIL. COM бид танд хамгийн их сэтгэл ханамжийг амлаж, таны яаралтай шаардлагыг хүлээж байна, учир нь манай өвчтөнүүд бөөр шилжүүлэн суулгах мэс заслыг маш их хүлээж байна. Хүнд этгэсэн. IF YOU WANT TO DONATE YOUR KINDEY FOR $ 780,000.OOUSD CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM

  • Х
    Хурц

    Шалгаад нямкад идэж уусан зүйл гарсангүйдээ нүдний булайнууд.

  • N
    Nerээ

    АТГ хараад бүтэхгүй ээ бухын доодохыг хараад үнэг турж үхнэ. Яаралтай татан буулгаад шүүхийн мөрдөх алба байгуул

  • Ө
    Өвгөн Тэнгис

    Хулгайч..хулгайчииг бариарай гж хамгиин чанга хашгирдаг амой...

  • И
    Иргэн

    АТГ шударга ажиллая. Яагаад энэ хэргүүд илрээд байгаа ч гэм буруутангаар төлбөрийг нь төлүүлэхгүй авилгачид гадаадад зугаалж явдаг юм бэ

  • З
    Зочин

    АТГ-аар шалгуулъяа!!.400 тэр бумыг идцэн гээд байшдээ!!.Хуулийн байгууллага шудрага ажилаа хийеэ.

  • И
    Иргэн

    Энэ бүх болж бүтэхгүй зүйлийн цаана учираа олохоо больсон бохир улс төрчдийн оромж МАН -АН мафиуудын бүлгүүд байгаа нь үнэн!!! Энэ улсад хувьсгал хийж байж шинээр эхлэх нь өдөр ирэх тутам ойлгомжтой болж бн!! Гэхдээ 1990- хувьсгал шиг удам угсаа гарал муутай хүмүүсийг хэрхэвч төрд шургуулаж болохгүйг түүх харуулаа даа!!

  • З
    Зочин

    Хурдны замтай болж, ТҮГЖРЭЛ буурна гэсэн мөрөөдөл ёстой ХООСОН мөрөөдөл боллоо доо ! Арчаагүй УЛС юм даа !

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • Б
    Би

    Хулгайч хулгайгаа ярьдаггүй л байхгүй юу. Бүгд хувааж идчихээд.

  • З
    Зочин

    Энэ хулгайч нараас зөв шийдвэр гарахгүй

  • З
    Зочин

    Ганц зам ч хэрүүл талцалгүй улс төржилтгүй өс хонзонгүй зүгээр тавьчихаж чадахгүй ийм ч арчаагүй улс орон, төрийн түшмэдтэй байх гэж чаавас. Тамын тогооныхон хөгжил цэцэглэлт яриад ч хэрэггүй

  • З
    Зочин

    Мэдээлэл өгөх хүмүүс нь дандаа хульхи нар бна шүү дээ

  • С
    С.Алтанчимэг

    Сонгуулийн өмнө л нэг баахан хийсэн ажилтай болох гээд л......40,50-н жилийн дараа тунгалаг Туул минь тунгалаг чигээрээ байх уу үгүй юу....цаашлаад гол урсах уу,эс урсах уу.....энэ тухай л ярь л даа....хурдны замаа Туул голынхоо урсгалын дагуу тавибал...бараг 10-н жилийн дараа л усгүй болох байлгүй....сонгуулийн тайлан чухал биш...үр хойчдоо үлдээх л чухал баймаар юм

  • З
    Зочин

    АТГ шалгаад олигтой юм олоогүй бололтой. Сонсгол ч гэж шийдэл, шийдвэр юу ярьсангүй, баахан гомдсон хорссон хүмүүс сэтгэл тайлав.

  • З
    Зочин

    Хатан туул урсах ёстойшдэээ ядаж уух устай үлдэх нь дээрдэээ өлөн бузруудааа

  • З
    Зочин

    Нямкаг буулгаж авах гэж үзэж байна даа хогнууд

  • З
    Зочин

    Юун баахан илтгэл вэ? Туулын хурдны замаа хүчиндэж хэрэгжүүлэх гээд байгаа юм уу? Туулын хурдны замын хулгай зэлгийгээ тодорхой болгоо!!!

  • И
    Иргэн

    Манай АТГ шударгаар шалгавал их юм гарна даа....төлөвлөгөө ч үгүй л юм байсан даа