Наадмаар 7-р сарын 10-15-ны хооронд 6 хоног амарна
20

Үндэсний их баяр наадмаар хэд хоног амрах вэ гэсэн хүлээлт иргэдийн дунд үүсээд буй. Тэгвэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй "Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай" хуулийн 4-р зүйлд "Хуульд өөрөөр заагаагүй бол Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяраар долоодугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15-нд амарна" гэж хуульчилсан байна.
Энэ жилийн тухайд дээрх зургаан өдрийн хоёр нь бямба, ням гарагийн амралтын өдөр таарч буй бол ажлын дөрвөн өдөр таарч байгаа юм.

.webp)

