БАЙР СУУРЬ: Тэмцэгчид өдөрт 5 тэрбум төгрөгийн орлого олдог гэх баяжмалын замыг хаасан талаар тэд ЮУ ХЭЛЭВ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 29 сек
60
legacy:_bukhuu/04c298d17663a8e595a54d2772d44bde.jpeg

"Эрс шинэчлэл хөдөлгөөн"-өөс өчигдөр Оюу толгойн баяжмал тээвэрлэдэг замын хөдөлгөөнийг хаагаад байсан.

Салбарын сайдын мэдээлж буйгаар, энэхүү эсэргүүцэл удаан үргэлжилбэл Монгол Улс өдөрт 5 тэрбум төгрөгийн хохирол амсах аж.

Тэгвэл энэ талаарх АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням болон нэр бүхий гишүүдийн байр суурийг тодрууллаа.

-Зам хаасан явдал нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хортой, ноцтойгоор зөрчиж буй үйлдэл-

Сайд Г.Дамдинням хэлэхдээ "Оюу толгойтой холбоотой олон асуудал бий. Энэ олон асуудлыг гэрээ, хэлэлцээрийн шугамаар ширээний ард сууж, хууль журмын дагуу хэлэлцэх ёстой болохоос хуульгүй, дүрэмгүй, эзэнгүй улс шиг ийм зэрлэг балмад байдлаар асуудлыг шийднэ гэж болохгүй.

Энэ удаагийн зам хаасан явдал нь Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хортой, ноцтойгоор зөрчиж буй үйлдэл болж байна. Энэ тохиолдолд хариуцлага тооцох хууль, дүрэм нь хууль, хяналтын байгууллагуудад байгаа. Үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Зам хааснаар Монгол Улс өдөрт 5 тэрбум төгрөгийн орлого алдана. Энэ нь Монголын ард түмэнд бүгдэд нь хүртээлтэй хохирол" гэв.

-Бид өдөрт 15 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлж байгаа-

Харин Оюу толгойн асуудлаар байр суурь илэрхийлдэг гишүүдийн нэг О.Батнайрамдал "Бид өдөрт 15 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлж байгаа. Энэ хүү цаашид улам өснө. Удахгүй 2027 он гараад 17-18 тэрбумд хүрэх тооцоололтой байгаа. Анх хөрөнгө оруулалтын гэрээ гэж байсан ч зээлийн гэрээ байгуулагдаад 16 жил өнгөрсөн байхад ард иргэд бухимдахгүй яах юм бэ. Бухимдлаа илэрхийлэх нь зүй ёсны хэрэг гэж бодож байна.

Тиймээс хэлэлцээрээ яаралтай хийж амжилттай болгооч ээ. УИХ-аас батлагдсан 120-р тогтоолоо хэрэгжүүлээч ээ" гэлээ.

-Ямар хэрэг байх вэ дээ-

Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Золжаргал "Ямар хэрэг байх вэ дээ. Хүмүүс дургүйцээд, Оюу толгойн алдагдалтай гэрээний нөхцөлийг зөвшөөрсөн байна гэдгийг хэлээд байгаа. Гадны тал Монголын талд хүндэтгэлтэй хандах ёстой" гэсэн юм.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    зочин

    өдөрт 5 тэрбумыг олоод өдөр бүр 15 тэрбумыг өрөнд өгдөг .

  • З
    зочин

    Миний цөөхөн монголчуудаа оюу толгойн энэ их баялгийг баяр,баярцогт мэтийн гадны гар хөл бологсод монгол ямарч ашиггүй гэрээ хийж,өгснийг монголчууд бүгд мэддэг болсон.хэдэн зуун жилээр монголын ард түмнийг тэжээх их баялагаа ингэж,алдаж болох юм уу.монголчуудаа.бугд нийтээрээ тэмцэж,рио тинтог хөөж гаргаад,баялагаа буцаан авбал яасан вэ.

  • З
    Зочин

    ОТ бол жагсагчдыг оруулаад ард түмний баялаг. Түүнийг Рио ухаж байгаа тул эзэн нь юмаа мэдэх ёстой. С.Баяр, Баярцогт нар өөрийн хувийн орд газрыг ухуулах байсан бол ийм шулуулсан хогийн гэрээ хийхгүй. Улсыг өдөрт 15 тэрбумын өрөнд оруулж байхад иргэд эсэргүүцэн тэмцэх нь зөв ш дэ

  • З
    Зэээ

    Монголын Улстөрч Эрхмэдэлтнүүдийг Монголын Төлөө Хэн нь Хэн вэ гэдгийг болон Товчдоо Харыг нь тодруулаад өгөх Түүхэн Цаг ирлээ!?.Тухайлбал Монгол улс нь Өдөрт 16 тэрбум долларын Өрөнд Орохын тулд ОТУурхай нь Өдөрд 5тэрбумын Зэс.Алт бусад. Эрдэс баялагаа Экспортод гарган Үйлдвэрлэл явуулж бгаа Хэрэг үү?! Энэ тэгээд Их бүдүүлэг Улс Орноороо дээрэлхүүлсэн Дээрэмдүүлсэн Асуудал бус уу?! Дамдинням Сайдаа?

  • З
    Зочин

    Батнайрамдал гэдэг данхын гөлөгийн ойлголтоор алдаатай дээр ахиад алдагдалтай болж байвал болох юм байна, муу дээр муу болгох зорилгоор иймэрхүү улстөрчид нь тэдгээр захиалгын гөлөгнүүдийг шөвөгдөж байгаа юм байна. МАН ийм хүмүүстээ арга хэмжээ авч төрөөс зайлуулахгүй бол 2024 оны сонгуулиас хойш МАНгарууд бие биенээ чадах унагах гэсээр монголыг унагаж дуусгалаа