ЦЕГ: Оюу толгойн баяжмалын замыг хаасан “Эрс шинэчлэл“ хөдөлгөөнийхөнд хууль бус үйлдэл гаргаж байгааг анхааруулан, мэдэгдэл шаардлага өгч замыг чөлөөлүүлсэн

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 2 сек
50
legacy:2026/06/64.jpg

Өчигдөр буюу 2026 оны 6‑р сарын 17‑ны өглөөний 9 цагаас эхлэн “Эрс Шинэчлэл Хөдөлгөөн”-ий нэр бүхий иргэд баяжмал тээвэрлэлтийн замыг хаасан нөхцөл байдал үүссэн. Улмаар Ерөнхий сайдын зүгээс Оюу толгойн үйл ажиллагаанд хууль бус саад хийж байгаа этгээдүүдэд хариуцлага тооцох үүргийг ХЗДХ-ийн сайд С.Амарсайханд өгөөд байсан билээ. Тэгвэл эл асуудлын хүрээнд ЦЕГ-аас дараах мэдээллийг өглөө.

Эл мэдээлэлд "2026 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Эрс шинэчлэл хөдөлгөөний н.Энхбат тэргүүтэй 8 иргэн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт байрлах "Оюутолгой баяжмал тээвэрлэлтийн замын 84 дэх км уулзварыг тухайн өдрийн 09.00 цагаас эхлэн хаасан.

Дээрх хууль бус үйл ажиллагаатай холбогдуулан Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч, Ханбогд сумын Засаг дарга, Цагдаагийн газрын даргаар ахлуулсан бүрэлдэхүүн Эрс шинэчлэл хөдөлгөөний иргэдэд хууль бус үйлдэл гаргаж байгааг анхааруулж, мэдэгдэл, шаардлага өгч, хэрэгжилтийг хангуулан, Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд баяжмал тээвэрлэлтийн замыг 2026 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 21.00 цагт бүрэн чөлөөлж, хөдөлгөөний хэвийн үйл ажиллагааг хангуулсан.

Монгол Улсын иргэд үзэл бодлоо илэрхийлж, эвлэлдэн жагсах эрх нь нээлттэй боловч, замын хөдөлгөөнийг хааж, иргэдийн зорчих эрх болон хуулийн этгээдийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахыг хуулиар хориглосныг анхааруулъя" гэлээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • И
    инженер

    Ямар ч байсан тэмцэл нь зөв!!! Алт зэсийг баяжуулах амархан. олборлох ч амархан.Ямар ч хүнд нарийн технологигүй үйлдвэрлэл шүү. Хөвүүлөн баяжуулах ажлыг Эрдэнэтийн инженерүүд бүрэн чадна. Гүний уурхайн хувьд ч амархан. 1930 оноос 1950 гартал сорчилж авах технологийг анх Оросууд гаргасан байдаг. Үүнийг Бор-өндөрийн уурхайд анх ашиглагдсан юм. Энэ арга алсаас хөндийлж ухаад үндсэн баялгийнхаа доор орж байгаад сорчилж нураагад авчихдаг юм. Эрдэнэтийн орд 1куб метр хүдэр 5кг.зэс байдаг бол Оюу- толгойн орд хамгийн багадаа 1куб метрт 20кг аас 35кг зэс байдаг. Энэ орд алтны орд гэдгийг монголчууд санаарай!!!! Иймээс тэмцэх нь зөв?!!! Рио тинто энэ ордыг олоогүй Анх Оросууд нээсэн орю шүү?!!!!!

  • З
    Зочин

    оюу толгойгоороо амьларч байгааг мэдэж байгаа юу ингэж байхынхаа оронд юу үйлдвэрлэж болох вэ гэж оюу ухаанаа уралдуулаасай

  • З
    Зочин

    Таньдаг хэдэн архичид байна хөлс н өдрийн хоёр шил архи гэсэн...

  • З
    Зочин

    OYU tolgoin hunii nuutsud ajildag bayrmaa shorongiin horigdoluudiin devesger

  • З
    Зочин

    энэ хэдэн архичин ямар хөнөөлтэй үйлдэл хийж байгаагаа мэдэхгүй байгаа, хэн санхүүжүүлсэн санхүүжүүлэгчийг нь олж шийтгэх хэрэгтэй. дайн хийж байгаа орос украйнууд бие биенийхээ газрын тосны үйлдвэр гэх мэт эдийн засгийн ач холбогдол орлого олдог цэгүүдийг онилж устгаж байгаатай адилхан монголын мөнгө олж байгаа ганц нэг газрыг онилж зогсооно гэдэг хорлон сүйтгэх ажиллагаа, эд нарыг эх орноосоо урвасан хэргээр яллах хэрэгтэй