Н.Учрал: Цаашид төр сургууль барихаас татгалзана. Гэрт ойр хотхоны бага сургуулийг томоохон хотхонуудад төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 56 сек
70
legacy:2026/06/XVgrkEKQQvMLZoZVG14V.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал /2026.06.18/ Нийслэлийн Баянгол дүүргийн “Оюуны ундраа” сургуульд ажиллав. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” бодлогын хүрээнд дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ.

“Оюуны ундраа” сургуульд 2025-2026 оны хичээлийн жилд нийт 4817 суралцагчтай, анги дүүргэлт 40-50 хүүхэдтэй хичээллэжээ.

Ирэх хичээлийн жилээс бүтцийн өөрчлөлт хийж, ахлах ангиудыг бие даасан ахлах сургууль болгон төрөлжүүлэн хөгжүүлнэ. Ингэснээр 10-12 дугаар ангийн 1004 суралцагч сонголтот, төрөлжсөн хөтөлбөрөөр хичээллэж, бүлэг дүүргэлт 42-оос 34 болон буурч, нэг ээлжээр хичээллэхээр болж байна.

1-2 дугаар ангийн сурагчдыг тус сургуулийн хойд талд баригдаж буй цэцэрлэгийн зориулалттай байрыг тохижуулж хичээллүүлэх юм. Ашиглалт багатай цэцэрлэгүүдийн барилгыг бага сургуулийн зориулалтаар ашиглахаар зохицуулж байна.

Ерөнхий сайд Н.Учрал “50 хүүхдэд нэг багш хүрэлцэхгүй. Тиймээс Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг санаачлан УИХ-аар батлуулж байсан. Үр дүнд нь туслах багшийн асуудлыг шийдвэрлэж хүртээмж, чанарт эергээр нөлөөлж байна. Цаашид төр сургууль барихаас татгалзана. Гэрт ойр хотхоны бага сургуулийг томоохон хотхонуудад төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна. Ирэх хичээлийн жилд хотхоны бага сургуульд 10 мянган хүүхэд хамруулна” гэв.

Хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулж, төр хувийн хэвшлийн түншлэлийг хэрэгжүүлж ажилласнаар 2026-2027 оны хичээлийн жилд 60,000 хүүхдийг өндөр ачааллаас чөлөөлөх боломж бүрдэхээр байна.

Нийслэлийн хэмжээнд 3000-аас дээш суралцагчтай 38 сургуулийн бүтцийг өөрчилж, давхарлах, өргөтгөх, анги зохион байгуулалт хийх, Гүүглийн сургалтын орчныш бий болгох зэрэг арга хэмжээг авч 2000 орчим хүүхэдтэй болгоно. Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлдэг төрийн өмчийн таван сургууль, их сургуулийн зургаан лицейг төрөлжсөн ахлах сургууль болгоно. Мөн нийслэлийн зургаан дүүрэгт тус бүрд төрөлжсөн ахлах сургууль байгуулна гэдгийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан илтгэлдээ дурдав.

legacy:uchral gishuun/darga/viber_image_20260618_131246872.jpg

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва гэр хорооллоос 65 мянган хүүхэд хотын төв рүү суралцдаг. Эдгээр хүүхдийг гэрт ойр сургуульд хамруулах бага, дунд сургууль болох боломжтой обьект, байруудыг судалж байгаа гэв.

Засгийн газрын дэвшүүлсэн боловсролын салбар дахь Чөлөөлөлтийн бодлогын үр дүнд:

-Сургууль, цэцэрлэгийн хүчин чадлын ашиглалт 50 хувиар сайжирна.

-Боловсролын үйлчилгээний чанарын үнэлгээ 20-30 хувиар өснө.

-Багшлах боловсон хүчний дутагдал 50 хувиар буурна.

-Төсвийн үр ашиг багатай үрэлгэн зардлыг жилд 30-50 тэрбум төгрөгөөр бууруулах боломжтой.

-Нийслэлийн замын хөдөлгөөний ачааллыг 20 хувиар бууруулна гэсэн тооцоо гарч байна.

legacy:uchral gishuun/darga/viber_image_20260618_114103020.jpg
Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    зочин

    Бага сургууль хүртэл төлбөртэй болно гэсэн үг дээ!

  • З
    Зочин

    Энэ учрал гэгч удахгүй огцрох байх өө

  • З
    Зочин

    Энэ одоо бүр тэнэгтэж гүйцлээ Ухрал нэрэндээ таарсан хог байна Бушуухан зайлуулцгаа Боловсролыг төр тултал дэмжиж байж улс хөгжинө

  • З
    Зочин

    Баялгийн. Сангийн. Мөнгөөр. Барьгэж. Хорлох. Эсвэл. Хувьд. Сурцгаа. Гээд. Хоёрт. Хөдөө. Орон. Нутгаас. Ирсэн. Олон. Багачуулаа. Яах. Гэж. Байна. Төр. Оролцохгүй. Гээд. Л та. Нар. Ямар. Хэрэгтэй. Билээ. Энэ. Баахан. Нам. Гэх. Нөхдүүд. Тарцгаа

  • М
    Монгол

    Боловсролыг хорлогч Энх амгалан хитад минээ наад солиорлоо болиорой. Сургууль цэцэрлэгээ төр барихгүй яах юм.

  • Т
    Төмөр

    За юу бантагнуулж амьтны хүүхдийг хохироох гэж байгаа бол, Наранбаяр гэж нэг нөхөр боловсролын салбараар 2 жил наалдчихаад юу ч болоогүй юм шиг явсан.

  • З
    Зочин

    багахан л балайрна шүү боловсрол эрүүл мэнд хоёрт хөрөнгө оруулахгүй өөр яах юм та нар идэх хулгайгаа нэмэх нь үү