ЧУУЛГАН: НӨАТ-ын босгыг 50 саяас 400 сая болгох ЗГ-ын санал дэмжигдлээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:Chuulgan2026shine/chuulgan06.png

Засгийн газраас өргөн мэдүүлсэн татварын багц хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж буй. Тэгвэл Төсвийн байнгын хорооны хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн ахалж буй ажлын хэсгээс дээрх хуулийн төслийн "НӨАТ-ын босгыг 50 саяас 400 сая болгох" заалтыг хасах санал оруулж ирж, дэмжигдсэн.

Тэгвэл чуулганы хуралдаанаар санал хураалт явуулахад, байнгын хороонд гарсан санал дэмжигдээгүй тул "НӨАТ-ын босгыг 50 саяас 400 сая болгох" заалт хэвээр үлдлээ.