Засгийн газраас өргөн мэдүүлсэн татварын багц хууль эцэслэн батлагдлаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:Chuulgan2026shine/006.png

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар санал хураалт явуулж, ЗГ-аас өргөн мэдүүлсэн татварын багц хуулийн төслийг эцэслэн баталлаа. Дээрх хуулийн төсөл 2027 оны 1-р сарын 1-нээс хэрэгжих юм. Энэ хуулийн төсөл батлагдсанаар:

-НӨАТ төлөх босго 50 сая байсан бол 400 сая төгрөг болно.

-Өмчилсөн орон сууцаа худалдан борлуулсан бол хоёр хувийн татвараас чөлөөлнө.

-Борлуулалтын орлого 2.5 тэрбум төгрөг хүртэл бүх бизнес нэг хувийн татвар төлнө. Үр дүнд нь 180.000 аж ахуйн нэгж татварын дарамтаас чөлөөлөгдөнө гэж тооцоолоод буй.