ИЗНН-аас УИХ-ын гишүүн Р.Батболдыг Улс төрийн зөвлөлийн хуралдаа урьжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:batbold r gishuun/462569456_912190560246821_5353945779817494596_n.jpg

Тус намын 2026 оны 06 дугаар сарын 07-ны Үндэсний хорооны хурлын ҮХХ/02-11 дүгээр тогтоолын хүрээнд намын бүртгэлтэй холбоотой үүсээд буй асуудлыг хэлэлцэх зорилгоор Улс төрийн зөвлөлийн хурлыг энэ сарын 19-ний 19:00 цагт намын төв байранд зохион байгуулахаар болжээ.

Тус хуралдаанаар Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2026 оны 05 дугаар сарын 29-ний 45 дугаар тогтоолд дурдсан намын бүртгэлтэй холбоотой асуудлаар хэлэлцэх аж.

Сануулахад, өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд УИХ-ын гишүүн Р.Батболдыг:

-Намын дүрмийг ноцтой зөрчсөн
-Намын Их хурлын бүрэн эрхэд халдсан
-Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн
-Уг хууль бус, эрх зүйн хүчин төгөлдөр бус баримтыг Монгол Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн зэрэг үндэслэлээр ИЗНН-аас хассан юм.