ИЗНН-ынхан эвлэрч, Р.Батболдыг буцааж авах уу

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:2026/06/11813f9bc936677b3dcab6a7ceae2456.jpeg

Нэг хэсэг нь баярын хурал хийж байхад нөгөө хэсэг нь Онц их хурал хийж дарга, генсек хоёроо “унагасан” нам бол ИЗНН. Дээд шүүхэд шинэчилсэн дүрмээ хүргүүлээд дөрвөн ч удаа буцаагдсан.

Р.Батболдын талаас намын санхүүжилт, дүрмийн асуудалд хариуцлага хүлээх ёстой гэж үзэн, Б.Батбаатар, Ч.Мөнхжаргал нарыг ИЗНН-аас түдгэлзүүлээд амжсан. Харин хариуд нь Б.Батбаатар Р.Батболдыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд:

-Намын дүрмийг ноцтой зөрчсөн
-Намын Их хурлын бүрэн эрхэд халдсан
-Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн
-Уг хууль бус, эрх зүйн хүчин төгөлдөр бус баримтыг Монгол Улсын Дээд шүүхэд хүргүүлсэн зэрэг үндэслэлээр ИЗНН-аас хассан юм.

Тэгвэл тус нам өнөөдөр Улс төрийн зөвлөлөө хуралдуулж намын дүрэм, бүртгэлтэй холбоотой асуудлаа хэлэлцэх бөгөөд УИХ-ын гишүүн Р.Батболдыг хуралдаа урьсан байна.

Үүнээс харахад, ИЗНН-ынхан эвлэрч бэхжин, Р.Батболдыг намдах буцаан авч байж магадгүй аж.