Т.Доржханд: ЗГ-ын 100 хоногийн хүрээнд ЭХ-ний дуудлага худалдааг амжилттай зохион байгуулахад Ерөнхий сайдын дэмжлэг, оролцоо маш өндөр байсан
160
Эрчим хүчний сайд Б.Найдалаа болон Шадар сайд Т.Доржханд өнөөдөр эрчим хүчний салбарт зохион байгуулагдсан анхдагч аукционы талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Энэ үеэр Шадар сайд Т.Доржханд "ЗГ-ын 100 хоногийн хүрээнд ЭХ-ний дуудлага худалдааг амжилттай зохион байгуулахад Ерөнхий сайд Н.Учралын дэмжлэг, оролцоо маш өндөр байсныг тэмдэглэе. ЗГ-ын өмнөх тэргүүнүүд, УИХ-ын гишүүн С.Цэнгүүн, М.Энхцэцэг, Ж.Золжаргал, Ч.Анар, Д.Энхтуяа нар хамтарч ажиллаж, дуу нэгтэй байсны дүнд цоо шинэ реформыг ажил хэрэг болголоо" гэв.



