Б.Пүрэвдагва: Жуковын хөшөөний арын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 8 сек
310
legacy:2026/06/47.jpg
legacy:purevdagva/45.jpg

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албаныхан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Жуковын хөшөөний хойд талд газрын асуудлыг шийдвэрлэхээр ажиллалаа. Энэ хэсэгт барилгажилт, нягтаршил ихтэй тул барилгын зориулалтаар олгосон байсан 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцаллаа. Тус газрыг нийтийн эзэмшлийн талбай, цэцэрлэгт хүрээлэн болгоно.

legacy:purevdagva/46.jpg

“Ньютур сафарис” ХХК, “Мэргэ ван” ХХК, “Хүрээ-Инвест”, “Алханатрейд” ХХК-д энэхүү газрыг Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны “Газар эзэмших эрх олгох, газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" 42 дугаар захирамжаар тус тус анх эзэмшүүлж шийдвэрлэсэн. Гэвч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа хоёр жил гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй учир хуульд заасан энэ үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох шийдвэр гаргасан юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Энэ газар олон жилийн өмнө нийтийн эзэмшлийн талбай байсан. Гэтэл сүүлийн 10 гаруй жил хашсан байдалтай байгаа юм. Иймээс автомашинд бус хүнд зориулсан хот байгуулах бодлогын хүрээнд нийтийн эдэлбэр газарт авч байна. Бид энэ талбайд иргэд чөлөөт цагаа тав тухтай өнгөрөөхөд зориулан ногоон байгууламж байгуулж, тохижилтын ажлууд хийнэ. Тохижилтын ажлыг эхлүүлэхийг холбогдох албаныханд үүрэг болголоо. Нягтаршил ихтэй газар орон сууцны хороолол барихгүй гэсэн бодлого барин ажиллаж байна. Цаашид гэр хороололд ногоон байгууламж, хүүхдийн талбай барих ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ” гэлээ.

Хуваалцах:310

СЭТГЭГДЭЛ (31)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • П
    Пүүгий

    Хөархөн ээж аав 2 минь зугаалдаг газар гээл бөөн баяр байдаг байсан, нэг л өдөр хашчихсан байсан, яамай даа, хөгшчүүл хүүхдүүд хөл тэнийг дээ, архичид болон оркууд хог тарихаа болиосой доо.

  • З
    Зочин

    Ашгүй дээ.Зөв шийдвэр байна.

  • Г
    Ганбат-с

    Маш зов санаа байна улаанбаатар хотод Маш их хашаа байна бугдийн буулгах хэрэгтэй барс захын хойд саадыг тойруулсан хашааг бас буулгаа ямарч замбараагуй барьсан барилга арайл дэндлээ

  • З
    Зочин

    ОРОН СУУЦ БАРИА.БАРЬСАН БОЛ АЛЬ ЭРТ ДУУСАХ БАЙЛАА

  • К
    Коба

    Алга дарам ч газар үлдээхгүй зарсаар байтал бараг бөгс эргэх зайгүй боллоо энэ хот чинь сда

  • Б
    Баяр

    Энэ ч нүдээ олсон шийдвэр байна шүү.

  • Х
    Харин

    Тэгж яг яах гэсэн байхав? Намд нь их мөнгө хэрэгтэй болохоор л мод тариад эхэлдэг ш дэ зүгээр ургаж байсан нарсаа хуу татаал хотод зоогоод л хэдэн зуугаар нь үнэлээд тариж өгнө тарьсан хүнийг нь баатар болгоод. Ийм тэнэг үйлдлийг чинь олон жил давтан давтан хараад мэддэг боллоо ш дэ ккк.

  • З
    Зочин

    Цэцэрлэгт хүрээлэн хүрээлэн бус шилэн байшин босно гэж....

  • М
    Мэндгэрэл

    Жуковын хөшөөний арын Анандбазарын "үйлчилгээтэй орон сууц" барих гэж байсан талбайг "цэцэрлэгт хүрээлэн" болгох нь маш зөв! Гэхдээ уг байршил нь Цагаан хуаран хотхон, Нарантуул захыг бодоход "өндөрлөг" газар тул газрын түвшингээс доош хэдэн ч давхар далд зогсоол бариад, дээр нь "цэцэрлэгт хүрээлэн" барих ухаан УБ хотын шинэ даргад эрх биш байгаа гэдэгт асар их итгэж байна!!! УБ хотын төвд газар багатай тул дээрх саналыг дэмжээсэй!!!

  • З
    Зурагтын Төөгөө

    Анандбазарын хашаалсан газар Авах гэж нилээн тэмцсэн газар даа Буцаагаад авсан нь болжээ . Ямар ч байсан цэцэрлэгт хүрээлэн энээ тэрээ баривал болж байна аа

  • Х
    Хүн

    Ашигтай талбайд жорлонгийн нүх байсан ч хулгайлах нэж дайрдаг үё өнгөрсөн шүү. Зайсангийн айлыг бөхчүүдээр дайруулан хөөлгөж байсан түүхийг эргэж сэргээж хариуцлага тооцох юмсан

  • З
    Зочин

    Хот төлөвлөлт гэж иргэд хэдэн зуун жил амар тайван амьдрах орчинг бүрдүүлэх ёстой байдаг. Намын томилгооны хулгай луйвар мөнгө цавчигч нарын баяжих талбар биш . Дэлхийн шившиг

  • З
    Зочин

    Тэгснээрээ,олон жил иргэд зорчих замд хашаа хааж төвөг удлаа.сонгуулиын шоу бол олон жил боллоо

  • М
    микрийн гар

    ахмад үеийнхний магнай тэнийх нь дээ зайлуул, хөлбөмбөгий талбай, үзэгчийн суудал утгаараа байсан юм, би ч 90 ээд онд ганц юмаа л сөгнөж харамсаж суулаа, нийслэлийн удирдлага нэг л ширүүн гарч ирээд л манж ахуйдаа уусах юм, үлдсэн юм нь сайхан нямбаа даргын төрийн өвчид авч үлдсэн олон газар мэднэ

  • Б
    Бээгий

    Буянтай нөхөр вээ, хэдэн жил хашаалаад байгаад байсан газар

  • Б
    Баавгай

    ганц буян хийлэхдээ чи

  • И
    Иргэн

    Улаанбаатарт ногоон бүс бараг байхгүй.Хүүхдүүд ч тоглох газар байхгүй шүү дээ.Дэмжиж байна.

  • З
    Зочин

    Бат-Үүл хүртэл дөчин мянгатын унаган байж их дэлгүүр, циркийн хоорондох зайг авч бетонон ширэнгэ босгох гэж бсн шуналын тулам

  • З
    Зочин

    Яамай даа, тэгэхгүй энэ хэдэн хувалзнуудын шунал нь барагдах биш

  • З
    Зочин

    Зөв. Үг чухал биш үйлдэл чухал!

  • З
    Зочин

    Энд юу ч барих байсан юм. Угаасаа л цуцлагдах байсан

  • З
    Зочин

    Зөв бнаа энэ хавь офицер хүртэл зугаалах байтугай алхах ч газар байдаггүй юмаа

  • A
    Ard

    Hotiin hen gedeg dargiin ued hashaalchihvaa teriig ni zarla!!! Zuv zugeer tsetserlegt hureelen bsan bizdee tulbur, torguuli tavi!!!

  • З
    Зочин

    Хүмүүсийн чөлөөт цагаа өнгөрөөх цэцэрлэг ногоон байгууламж олноор барих хэрэгтэй шүү!Хотын даргын ажлыг дэмжиж байнаа.БАЯРЛАЛАА.

  • З
    Зочин

    Н7яяяñ jn. б

  • З
    Зочин

    Зөв шүү

  • З
    Зочин

    Хотын төвдөө барилга маш их барилаа одоо жаахан гадагш нь тэлж баримаар юм барилга баригдаад л байх юм ард иргэд нь авах чадвар нь муу байх шиг байна түүнээс 3 сая иргэн 1,1 ээрээ орсон ч болохоор хангалттай барилга баригдлаа

  • З
    Зочин

    Маш зөв шийдвэр гаргсан бна амжилт

  • З
    Зочин

    Ер нь одоо хотын төвд барилга битгий бариул аа арай л дэндүү шавчихсан цементэн ширэнгэ. Галд өртөж буулгасан дүнжингаравын урд барилын талбайг ч бас далд зогсоол хүүхдийн тоглоомын талбай болгох юмсан

  • З
    Зочин

    👍👍👍

  • З
    Зочин

    Угаасаа цэцэрлэгт хүрээлэн байсан. Ямар хулгайч нь хашаалчихаа вэ???