Д.Батлут сайд цэргийн байгууллагуудын бүтэц, орон тооны харьцаанд дүн шинжилгээ хийж, санал боловсруулах үүрэг өглөө

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
40
legacy:batlut/batlut2.jpg

Батлан хамгаалахын сайдын өргөтгөсөн шуурхай хуралдаанаар Батлан хамгаалах яамны харьяа газрууд, төрийн цэргийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны орон тооны харьцааны асуудлыг хэлэлцлээ. Сайд Д.Батлут Цэргийн байгууллагын дээд шатанд хэт төвлөрсөн, нүсэр бүтэц бий болсон нь дунд болон доод шатны нэгжүүдийн хүний нөөцийн бодлогод сөргөөр нөлөөлж, офицер, ахлагчдын ажлын ачаалал, дарамтыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ ажлын бүтээмж, чанарт нөлөөлөх, улмаар тайван цагийн осол, зөрчил гарах эрсдэлийг нэмэгдүүлж болзошгүй байгааг онцлон анхааруулав.

Иймд сайдын зүгээс төрийн цэргийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалт, ажлын байрны ангилал, цэргийн цолны зэрэглэл, удирдах болон гүйцэтгэх албан тушаалын харьцаанд иж бүрэн үнэлгээ хийж, шаардлагатай өөрчлөлтийн санал боловсруулах үүргийг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад өглөө.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Цэргүүдээсээ их генералуудаа цөөл. Цолны босгыг өндөрсгөж америк барууных шиг болго. Цэргийн боловсролыг чанаржуулах, мэдлэг олгох. Техник технологид суурилуулах. Баруун аймаг руу цэргийн хүчээ ирээдүйд гарч болох сөргөлдөөнөөс сэргийлж нэмэгдүүлэх. Цэргийн цагдааг бий болгож хяналтаа салан тусгаарлах үзэлтнүүдэд таиулах, шаардлагатай тохиолдолд шууд зэвсэг хэрэглэх эрхийг хуулийн хүрээнд нээж батлах зэрэг ажил их байна.

  • З
    Зочин

    Сул цалин авдаг, ажил хийдэггүй бөхчин, дуучин зэргээ чөлөөлж чадах уу

  • З
    Зочин

    Unen huuchin baisan heltsiig gazar bolgood gazar dotor gazar baiguulj baahan general tolton bii bolson. Bas Aldar sport horoo baahan bohchuud sul talin abaad suuj baidag

  • З
    Зочин

    Танай арми офицерүүд юу хийж өндөр цалин хангамж авч, эрт өндөр тэтгэвэр тогтоолгож байгаа тод жишээ Өмнөговийн цэргийн штабын даргын эхнэрээ яргалж байгаа үйлдэлээр л харагдана, цэрэг алсан зодсон, цэргийн хөдөлмөр шулсан тарган гахайнуудын чинь түүх цаашаа цуварна, далай болно