Малайзад амиа алдсан Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбууг Ерөнхий сайд Н.Учрал хүлээн авч уулзаж, 3 өрөө байр олголоо

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
60
legacy:2026/06/9IuJZtc8uJIOirXgPQkz.jpeg

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууг Төрийн ордонд /2026.06.19/ хүлээн авч уулзаж, Засгийн газрын шийдвэрээр гурван өрөө орон сууцны батламж гардуулан өгөв.

Ерөнхий сайд “Таны алдсан бүхнийг нөхөж чадахгүй ч амьдралд тань тус дэм болохыг хүслээ. Монгол төр таны өмнө үүргээ санаж, Сонгинохайрхан дүүргийн IX хороонд байрлах “Ногоон орон сууц” төслийн орон сууцанд гурван өрөө байр гардуулж байна. Та өнөөдөр байрандаа орж болно. Монгол төр таны зовлонг бүрэн нимгэлж чадахгүй ч таныг ганцааранг нь үлдээхгүй, хамт байгаа. Засгийн газар иргэнийхээ төлөө, үнэнийг тогтоолгохын төлөө хичээн ажиллана” гэлээ.

Малайзад амь насаа алдсан охиныхоо төлөө, хэргийг үнэн шударгаар шийдвэрлүүлэх гэж 20 жил зүтгэхдээ, хоёр өрөө байраа зарж аав хүний ёсоор бүхий л боломжоороо хичээсээр ирсэн. Одоо ч үнэн мөнийг нь тогтоолгохын төлөө явж байна. Айлын зуслангийн зуны байшинд олон жил амьдарсан. Ганц өвөл ч гэсэн тухтай байхсан гэж боддог байлаа. Гашуун нулимсаа залгиж явсан. Баярын нулимсаа ил гаргах өдөр ирдэг юм байна хэмээн гавьяат багш С.Шаарийбуу сэтгэгдлээ хуваалцлаа.

Уулзалтын дараа тэрбээр гурван өрөө байрандаа очиж, хүлээн авлаа.

Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Учрал сайдад ёстой их баярлалаа. Энэ хүн айлын зуслангийн байшинд байсныг ард түмэн мэдээгүй л байж. Ийм тэсвэр хатуужилтай хүн бна ш дээ хөөрхий минь

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин

    яахаараа ил тод өгч болдоггүй юм бид харах мэдэх эрхтэй шүү Учрал сайдад баярлалаа гэж хэлье! Уммахум толгойтой танд харамсч бна

  • З
    Зочин

    Хөөрхийдөө сүр дуулиан болголгүй чимээгүйхэн өгчихөж болоогүй юм байхдаа. Энэ хүнд гадны улсад хүчин мөхөсдөж охиныхоо хэргийг үнэн мөнөөр нь шийдүүлж чадахгүй байгаа энэ хэрэг явдалд нь тусгаар улсын ерөнхий сайдын хэмжээнд тусламж үзүүлсэн бол болох байлаа даа.

  • З
    Зочин

    Хүн шоолж шоглон байж элсч ордог тусгай алба гэж дэлхйд бхгүй шүүү

  • З
    Зочин

    Yostoi zuv shu ene muu aavaas uur hen ch ene hergiin araas yavsangui mash zuv blaa good Ucharlaa !!@ 🥰🥰🥰🥰🥰🥰🥰