ГХЯ: Казахстаны Консулын газар байгуулах асуудал нь тухайн бүс нутгийн харьяалал, оршин суугчдын иргэний харьяаллыг өөрчлөх асуудалтай огт холбоогүй

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 16 сек
140
legacy:gadaad hariltsaa/1 (15).jpg

Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад Бүгд Найрамдах Казахстан Улсын Консулын газар нээх асуудлаар иргэд олон нийтийн сүлжээнд янз бүрийн байр суурь илэрхийлж байгаатай холбогдуулан Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас тайлбар хийлээ. Тодруулбал,

"Консулын газар байгуулах асуудал нь тухайн бүс нутгийн харьяалал, эсвэл тэнд оршин суугчдын иргэний харьяаллыг өөрчлөх асуудалтай огт холбоогүй. Харин улс хоорондын найрсаг харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, иргэд хоорондын харилцааг дэмжих зорилгоор олон улсын эрх зүйн хүрээнд (Дипломат болон консулын харилцааны тухай Венийн конвенцүүд) хэрэгждэг улс хоорондын дипломат харилцааны нийтлэг практик билээ.

Монгол Улсын соёрxон баталсан олон улсын гэрээ болох Консулын харилцааны тухай Венийн конвенцын 4 дүгээр зүйлээр консулын байгууллагыг нээх асуудлыг зохицуулсан байдаг ба томилогч улсаас консулын байгууллагыг хүлээн авагч улсын газар нутагт байгуулахдаа зөвшөөрөл авах зохицуулалттай. Түүнчлэн тухайн консулын байгууллагын байрлах газар, түүний зиндаа, консулын тойргийг томилогч улс зөвхөн хүлээн авагч улсын зөвшөөрлөөр өөрчилж болдог.

Дэлхийн олон оронд консулын газрууд нийслэлээс гадна томоохон хот, бүс нутгуудад байрладаг бөгөөд энэ нь тухайн улсын бүрэн эрхт байдалд халдсан хэрэг бус, харин хүлээн авагч улсын зөвшөөрөл, хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг дипломат төлөөллийн хэлбэр юм.

Манай улсын 34 ЭСЯ-аас гадна 2 Байнгын Төлөөлөгчийн газар, 14 Ерөнхий консулын газар, Консулын газар хилийн чанадад үйл ажиллагаа явуулж байна. Үүнд Алматы хот дахь манай улсын Консулсын төлөөлөгчийн газар багтана. Харин Монгол Улсад гадаадын 27 ЭСЯ, мөн Замын-Үүдэд БНХАУ ын, Дарханд ОХУ-ын Ерөнхий консулын газар ажилладаг" гэлээ.

Хуваалцах:140

СЭТГЭГДЭЛ (14)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Хуулийн дагуу тагнуулаа хийнэ гэсэн үг үү казакстан?

  • З
    Зочин

    Хүрэлсүх л гадаад улсаар тэнэж монголоо самрах зүйл байнга хийж байнаа ураныг Хүрэлсүх л хийсэнш дээ

  • И
    Иргэн

    Казакууд ер нь элэггүй л байна даа...90 онд монголд амьдрал дордоход иргэншлээсээ хасагдаад казакстан маш олуулаа явсан даа...гөлөг юмаа...урвагч.

  • З
    Зочин

    Хасагууд битгий давраад байгаарай

  • М
    М

    Зөш ш дөө, ямарч маргаад байх асуудал биш.

  • С
    С.Алтанчимэг

    Нэг л их хууль дүрэм ярьсан.....хулгайчууд....үнэхээр хууль дүрмээрээ байдаг бол ....энэ олон хулгайчууд яагаад өсөн үржээд,хэлбэр нь өөрчлөгдөөд байна.....хулгайчууд их хурлаас буухаараа яагаад заавал аль нэг улсын ЭСЯ-нд ажилладагыг хэлээд өгөх хүн байна уу.....

  • Х
    Хуцаарай!

    Хасаг новшнуудын тусгаар аймаг болох бүрэн эрхийг нь хамгаалах газар гэж ойлгож бна. Битгий давар гэж! Одоо тусгаар бно гэж улилдаж бга хасаг ноход консул гэгч хам/гчтай болвол хүссэнээ хийх бно

  • Ц
    Цус

    Консул энэ тэр яахвээ. Энэ төр нь хэцүүдээд байгаа асуудлаа шийдээчээ. Монголын дотоод асуудал дээр гадаад яам нь дуугарч гэнэ. Монгол нутаг дээр Монголоор үйл ажиллагаанд оролцох, булш бунханыг цэгцлэх, үндэстэн ястанг тархаан жигд байршуулах, Монгол гэх эх орны төлөөх сэтгэлгээний асуудлыг ярилцаж байна. Энэ бүхэнд төр хуулиар зохицуулхлт хий! Битгий хагарал үүсгээд, нэг хэсэг газар хэсэг үндэстэн, ястанг цуглуулаад ыай!

  • З
    Зочин

    Манай өнөөгийн төр, засгийн толгойд байгаа нөхдүүдэд АЛСЫН ХАРАА гэгч зүйл үнэхээр дутуу юмаа. Казакууд бусад үндэстнийг бодвол арай муухай хүнийрхүү бөгөөд шашин нь маш харгис тул нийтийн эрх ашгийн өмнөөс хүсэлтийг нь хүлээн зөвшөөрч хэрхэвч болохгүй.

  • З
    Зочин

    Тэгвэл Баян-Өлгийд амьдардаг Тува иргэд ч бас хүсэлт тавьж БНТУ -н консулын газартай больцгооё. Яагаад болохгүй гэж адилхан л үндэстэн ястнууд шүү дээ

  • З
    Зочин

    Тэнэгүүд та нар 10 жилийн дараа амаа барив даа. Лал, мусульман болон бусад шашнаар наад цөөхөн казак иргэдийг чинь тархийг угааж, сүүлдээ газар нутгийн маргаан, үймээн самуун дэгдэх магадлалтай. Баян өлгий бол Солонгос, Хятадын хүн ихээр зорчдог хот биш.

  • З
    Зочин

    Батцэцэгээ гадныханд битгий бялдуучлаад улс орныг талцуулаад бай. Чиний хийж байгаа балаг.

  • З
    Зочин

    90 ээд онд Монголыг хаяад явсан олон мянган хасагууд Баян өлгийд виз сунгуулах шалтгаанаар консул нээх асуудал үүссэн нь тодорхой байна.Монгол улсыг хэцүү хямралтай үед нь хаяж нүүцгээгээд одоо яасан ямба дураараа дургих нь Монгол улсад ашигтай бололтой.Манай нам төрийнхөн гэж жинхэнэ улс төрчид байхгүй дан бизнесийнхэн чигчиж орсон байна ямарч бодлого алга

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud