Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын даргаар М.Говьсайхан ажиллана

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:govisaihan nosk/GOVIO.png

Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан Б.Мөнхбат Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор томилогдсон билээ. Тэгвэл түүний оронд "Нийслэлийн орон сууцны корпорац"-ын захирлаар ажиллаж байсан М.Говьсайханыг томилсон байна. Тэрбээр өнөөдөр шинэ ажлаа хүлээн авсан аж.

М.Говьсайхан өмнө нь СХД-ийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан бөгөөд Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж буй юм. Мөн тэрбээр өнгөрсөн 2025 оны 12-р сард СБД-ийн МАН-ын хорооны даргаар сонгогдсон бол 2026 онд Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчээр сонгогдоод буй.