Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мөрдөгчдөд эрх мэдэлтний хүсэл, даалгавраар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлэх, гэмт этгээдийг ял завшуулахын эсрэг байхыг санууллаа

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 27 сек
50
legacy:Hurelsuh Erunhiilugch/00622.png

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн”-д оролцож байгаа мөрдөх албаны төлөөлөлтэй уулзлаа.

Тэрбээр, эх орныхоо аюулгүй байдал, төр, ард түмний амар тайван амьдралыг сахин хамгаалах, хэрэг, зөрчлийг илрүүлэн тогтоох, төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлж байгаа бүх хүнд талархал илэрхийллээ.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийгэмд шударга ёс тогтоох, хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, эрх зүйт төрийн хуульт ёсыг бэхжүүлэхийн төлөө тууштай зүтгэхийг хүслээ.

Явцуу ашиг сонирхолд үйлчлэх, хэн нэгний дарамт шахалт, эрх мэдэлтний хүсэл, даалгавраар гэмгүй нэгнийг хэлмэгдүүлэх, гэмт этгээдийг ял завшуулахын эсрэг байхыг санууллаа.

Алба хаагч бүр иргэддээ ээлтэй, сахилга, хариуцлагатай, өндөр ёс зүйтэй, хүн биш, хууль засагладаг нийгмийг төлөвшүүлэхийн төлөө хичээн ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөрдөгч хүн бол зөвхөн мөрдөгч биш, ард иргэдээ соён гэгээрүүлэгч байх учиртайг хэллээ.

Энэ өдрүүдэд гэмт хэргийн илрүүлэлт, шийдвэрлэлтийн үр нөлөөг дээшлүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд тулгарч байгаа хүндрэл, шийдвэрлэх арга замыг оновчтой тодорхойлох, хүний эрхийг хангах, хууль сахиулах салбарын шинэчлэлийг эрчимжүүлэх зорилготой “Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн” болж байна.

Салбарын яам цаашид мөрдөн шалгах ажиллагаа нотлох баримтад суурилсан, шударга, мэргэжлийн, хүний эрхэд нийцсэн байх эрх зүйн орчныг бүрдүүлнэ.

Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай, Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хурааж улсын орлого болгох тухай, Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай зэрэг хуулийн төслийг УИХ-аар батлуулахаар төлөвлөж байна.

Мөрдөгчдийг хар тамхи, кибер гэмт хэрэг, санхүү, эдийн засгийн гэмт хэрэг, хил дамнасан онц хүнд гэмт хэрэг зэрэг чиглэлээр мэргэшүүлж, шатлан дэвшдэг, ажлын байр, албан тушаал, цалин урамшууллын зэрэглэлтэй болгох тогтолцоо бүрдүүлнэ.

Мөн мөрдөгчдийн ачааллыг бууруулах, хууль бус нөлөөлөлд автахгүй ажиллах нөхцөлийг хангах, эрхийг нь хамгаалах зэрэг ажлыг үе шаттай хийхээр төлөвлөжээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Ерөнхийлөгч өөрөөсөө эхлэх цаг болсон шүү Ухаа худаг Оюутолгойн ярьсан тоотыг хэлмэгдүүлж зүтгэгч авилгач ялтан нарыг төрийн өндөр албанд залж зүггүй засгийн газрыг харцаараа удирдаж хамаг бүхнийг нүдэн балай чихэн дүлий ам нь үдээстэй өнгөрөөж 6 жил улс орноор тоглож байгааг ард түмэн чинь харсаар л

  • У
    Уншигч

    Маш зөв хэлжэн

  • З
    Зочин

    НХБАЯР ХЗСАЙД ХИЙЖ БАЙХДАА ДЦ-Т ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ГАРСАН ЗӨРЧИЛ ДЭЭР ЦАХ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭСЭН ДАРГА НАР АЖЛЫН ХАРИУЦЛАГА ТООЦОН АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛСӨН. ДЦ-Н ШИНЭ ДАРГА ТОМИЛОГДСОНЫ ДАРАА ЦАХ ЭРҮҮ ХУГАЛСАН ГЭМТ ХЭРЭГ ГАРЛАА ГЭЖ МЭДЭЭЛЭЛ ЦАЦАГДААД ЯВЖ БАЙХАД МЭДЭЭЛЭЛ ДОТОРООСОО ТАРААСАН ГЭЖ АЛБА ХААГЧ НАРАА ШАЛГАЖ ДАРАМТАЛЖ БАЙХАД АХИН ДЦ-Н АЛБА ХААГЧИЙГ МЭСЭЭР ГЭМТЭЭСЭН ХЭРЭГ ГАРЛАА ГЭЖ АХИН ХЭВЛЭЛД МЭДЭЭЛСЭН. ДЦ-Н АЛБА ХААГЧ НАРЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛЫГ ХАНГАХ ҮҮРЭГ ХҮЛЭЭН ТОМИЛОГДСОН ШТАБЫН ДАРГА УДАА ДАРААЛАН ГЭМТ ХЭРЭГ ГАРСАН БАЙХАД ЯАГААД ХАРИУЦЛАГА ТООЦОН АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛӨХ САНАЛАА ХЗ-Н САЙДАД ХҮРГҮҮЛЭХГҮЙ БАЙГАА ЮМ. ЦЕГ ДАРГА ТА БОЛ ЦАГДАА ДОТООДЫН ЦЭРГИЙН ДАРГА ГЭЖ ЯВДАГ БИЗДЭЭ. ЦЕГ ДАРГА ТА ДЦ-Н ШТАБЫН ДАРГААР ТОМИЛОГДСОН ХҮНИЙГ ЦАГДАА НЬ ЦАГДАА БУУДАЖ АМЬ НАСЫГ ХОХИРООСОН ХЭРЭГ ГАРГАСАН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА БАЙХАД ХОТОД ИРЭЭ ДЦ-Н ШТАБЫН ДАРГААР ТОМИЛУУЛСАН ГЭХ АСУУДАЛДАА ХЭЗЭЭ ХАРИУЛТ ӨГӨХ ВЭ? СУУДАЛЫН ДОН ТУССАН ТА ДЦ-Н ШТАБЫН ДАРГАА ХЭЗЭЭ ЧӨЛҮҮЛЭХ ВЭ?