Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигч Э.Анартай хийх сонсгол 09.00 цагаас товлогдсон ч эхлээгүй байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
30
legacy:AnarMongolBANK/mbank.png

Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Э.Анарыг нэр дэвшүүлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Э.Анар нь 2011 оноос хойш Монголбанканд тасралтгүй ажиллаж буй бөгөөд одоо тус банкны Төлбөр, тооцооны газрын захирлаар ажиллаж байгаа юм.

Нэр дэвшигчийн сонсголыг өнөөдөр буюу зургаадугаар сарын 23-ны 09.00 цагаас товлосон ч одоогоор эхлээгүй байна. Сонсголыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо зохион байгуулах бөгөөд пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөөд буй.