Долоодугаар сарын 16, 17-ны ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлж, наадмаар 10 хоног амрахаар боллоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
70
legacy:2026/07/359712302_262445233084035_6822622926596743220_n.jpg

Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Ажил, амралтын цагийн зохицуулалтын тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцлээ. Тодруулбал, долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагийн ажлын өдрийг амралтын өдөрт шилжүүлэх буюу нийт 10 хоног амрахаар шийдвэрлэсэн байна.

Өөрөөр хэлбэл, долоодугаар сарын 20-ноос ажил цуглахаар болж байгаа аж. Улмаар 2026 онд багтаан нөхөн ажиллуулах зохицуулалт хийхийг Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагад даалгажээ.

Мөн ажилтны ажил, амралтын цагийг зохицуулах арга хэмжээ авахыг төрийн бусад байгууллага болон аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагад уриаллаа.

Хуваалцах:70

СЭТГЭГДЭЛ (7)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Компютер програман төхөөрөмжөөр монгол залуусийн токсик хийж бгааг бичиж авхад өөрсдөд нь мэдэгдэлгү гадаадийн гаж донтой баячуудад зардаг

  • Т
    Тэмүүжин

    Маш гоё баярлаа

  • З
    Зочин

    мэдрэлүүд, зочин төлөөлөгч ирнэ. төрийнхөнтэй уулзахаар товлосон бсан. бүгд будаа боллоо.

  • Т
    т

    7 сар ажлын хэд хоногтой болж бгаа юм бэ

  • R
    Reader

    Demjij bna

  • M
    Munkhuu

    Аштай юу🥰🥰🥰

  • Н
    номин

    дэмжиж бна