Ц.Идэрбат: УИХ-ын гишүүний амнаас шүлхийг зохион байгуулалттай тараасан мэт хариуцлагагүй үг гарсанд харамсаж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:iderbat/hg.jpg

Малчны тухай хуулийн хэрэгжилтийн талаарх Ерөнхий хяналтын сонсголын үеэр өчигдөр УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар "Шүлхийг зохион байгуулалттайгаар тарааж малыг үнэгүйдүүлж байна" гэх байр суурийг илэрхийлсэн нь олны анхаарлыг татсан.

Тэгвэл ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбатаас энэ талаар тодруулахад "УИХ-ын гишүүний амнаас шүлхийг зохион байгуулалттай тараасан мэт хариуцлагагүй үг гарсанд харамсаж байна. О.Амгаланбаатар гишүүн өвөрмөц зүйл сэтгэдэг хүн. Нэг эрийн гурван наадам ч билүү, гурван эрийн нэг наадам ч бил үү" гэлээ.