10-р хороолол орчимд 5-15 жил зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсныг зогсоож, тохижилтын ажлыг эхлүүлжээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
20
legacy:729602775_1768987507794897_1764207472445592076_n.jpg

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, хотын стандартыг мөрдүүлж өнгө үзэмжийг сайжруулах зорилтын хүрээнд Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “Ил задгай худалдаа үйлчилгээг цэгцлэх зарим арга хэмжээний тухай” А/358 дугаар захирамжийг гаргасан. Энэ захирамжийн хүрээнд Ажлын хэсэг байгуулагдаж нийтийн эзэмшлийн буюу дүүргийн нутгийн дэвсгэр дэх томоохон өргөн чөлөө дагуу явган хүний болон дугуйн замыг чөлөөлөх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийг чөлөөтэй зорчих боломжийг бүрдүүлэх зорилгоор ил задгай худалдаа эрхэлж байгаа зөрчлийг шат дараатай арилгаж байна.

Ажлын хэсэг өнөөдрийн байдлаар дүүргийн 29-р хороо, Энхтайваны өргөн чөлөө дагуу буюу “Хархорин” зах орчимд иргэд зөвшөөрөлгүй, ил задгай худалдаа эрхэлж байсан зөрчлийг арилгаж, чөлөөлсөн зам талбайд цэвэрлэгээ ариутгал хийх, зүлэг тарих, нийтийн эзэмшлийн гудамж дагуу бортоготой мод байрлуулах, явган хүнд зориулсан сандал суурилуулах зэрэг тохижилтын ажлыг хийлээ.

Мөн дүүргийн 5-р хороо, Х хорооллын арын автобусны буудал орчим 10 гаруй иргэн сүүлийн 5-15 жил зөвшөөрөлгүй ил задгай худалдаа эрхэлж байсан зөрчлийг арилгаж, олон жил зам дагуу байсан автомашинуудыг нүүлгэх арга хэмжээг авлаа. Улмаар чөлөөлсөн талбайд зүлэг тарих, автобусны буудал орчимд явган хүний сандал суурилуулж байна.

Хуваалцах:20

СЭТГЭГДЭЛ (2)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Нэг ч гэсэн монгол хүний амьдралыг сүйтгэж байж санаа нь амардаг. Ийм ялзарсан нийгэм төр засгийн үед амьдарч байгаа даа гутарч байна. Улсынхаа газар нутгаас аль өнгөтэй өөдтэй баялагтай хэсгийг хятдуудад аймаг аймгаар зарчаад монгол хүнд амь амжиргаагаа авч явах алгын чинээ газар олддоггүй байж болох уу? Амьдралд нь тусалдаггүй хамгаалдагүй байж ард түмнээ дарлах аа болиорой төр засгаар дүүрсэн хулайчууд аа!!!!

  • З
    Зочин

    Мөрөөрөө өөрийгөө тэжээгээд явж байгаа хүмүүсийг шууд л ядуусын эгнээ рүү түлхчих юмаа. Нэг их төгс нийгэм байгуулчихсан юм шиг. Иргэд нь мөнгөтэй орлоготой байж байж нийгэм, хот чинь хөгжинө гэдгийг ойлгомоор юм. Амьдралаас тасарсан хэдэн дарга нэртнүүд.