Баянгол дүүргийн гэр хорооллын зургаан хороо дамнасан дугуйн зам тавих бэлтгэл ажил эхэллээ

Нийгэм
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
legacy:duguin zam/IMG_7460.jpg

Баянгол дүүрэгт 2026 онд 3 багц ажлын хүрээнд 20 орчим км дугуйн болон явган хүний зам тавихаар төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар Багц-1 буюу 9, 10, 21, 22, 23, 11-р хороо гээд гэр хорооллын 6 хороог дамнасан үерийн далан дагуу 4 км урт, 3 метр өргөнтэй дугуйн болон явган хүний зам тавихаар бэлтгэл ажлаа эхлүүлээд байна.

legacy:duguin zam/5o33ujT7u6J5n3eqhfDyH729068767_1945978172719472_8510340908719689352_n.jpg

БАГЦ-2 ажлын хүрээнд

7, 31-р хороо, Говь сауны доош Дилав Хутагт Жамсранжавын гудамж хүртэл,

4-р хороо, Хатанбаатар Магсаржавын гудамж дагуу,

25, 28, 29-р хороо Гурвалжингийн гүүр,

5, 30-р хороо, “Доктор” авто засвараас Энхтайваны өргөн чөлөө туслах зам хүртэл,

19-р хороо, Хүүхдийн сувиллын урд талд,

2, 3-р хороо, Үндсэн хуулийн гудамж дагуу дугуйн болон явган хүний зам тус тус тавина.

legacy:duguin zam/0w1HcXDNSvRpW6Mg089mT730069726_1576876603855335_8410159994650277774_n.jpg