Эрчим хүчний салбарынхан ажил хаях мэдэгдлээ Ерөнхий сайд болон УИХ-ын дарга, гишүүдэд хүргүүлжээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
190
legacy:UchralEC/0203.png

Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос энэ сарын 29-ний 08.00 цагаас улс орон даяар ажил хаялт зарлахаа мэдэгдсэн билээ. Энэ талаарх мэдэгдлээ Эрчим хүчний сайд Б.Найдалаад хүргүүлээд байсан бол өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал, УИХ-ын дарга С.Бямбацогт болон УИХ-ын гишүүдэд хүргүүлсэн байна.

Тэд мэдэгдэлдээ "Эрчим хүчний яам ажилт хаялт эхлэхээс өмнө тодорхой саналтайгаар хэлэлцээ хийж тохиролцоонд хүрээгүй тохиолдолд хуульд заасны дагуу ажил хаялт явагдах ба түүнээс үүдэн гарч болзошгүй аливаа эрсдэлийг эрхийнхээ төлөө тэмцэж буй ажилтнууд биш, Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яам болон ажил олгогчид хүлээхийг мэдэгдэж байна" гэжээ.

legacy:732001334_1008042995295346_9036003646287530222_n.jpg legacy:730040885_2214483042728484_477942809650770939_n.jpg
Хуваалцах:190

СЭТГЭГДЭЛ (19)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Г
    Гг

    Яг зөв

  • З
    Зочин

    ЦАЛИНГ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ.МОНГОЛ ХҮН АВЧ БАЙГАА ЦАЛИНГААРАА ХАНГАЛТТАЙ АМЬДРАХГҮЙ БАЙГАА ШҮҮ ДЭЭ.1 САРЫН ЦАЛИН БАЯЧУУДЫН УУДАГ ВИСКИНИЙ ҮНЭ Ч ХҮРЭХГҮЙ

  • З
    Зочин

    Эрчим хүчний үнэ дураараа нэмдэг Хороо шиг юмыг татан буулга. Бодлогын яам байсаар байхад давхардсан орон гаргаж мөнгө үрж ДУРТАЙ ҮЕДЭЭ ҮНЭ НЭМЖ АРД ТҮМНИЙ ХАРМАА СУЙЛЖ ҮНИЙН ХӨӨРӨГДӨЛ ҮҮСГЭЖ ИНФЛЯЦЫГ НЭМДЭГ БУРУУ ТОГТОЛЦООГ ХАЛАХ ХЭРЭГТЭЙ.

  • З
    Зочин

    Эрчим хүчнийхэн дотроо маш их хулгайтай. Сэлбэгийн үнийг 10 дахин нугалж байгууллагаа татвар төлөгчдийн мөнгийг мөлжихөөр чинь яаж цалингаа нэмэх юм бэ??? Хулгайч дарга нар үзэгдэж харагдахгүй байж 20.30 саяын цалинг 1 сард авна. Ажилчид ажил хаях биш Энэ хулгайгаа илчлэн ил тод шудрага зарчимтай байхыг шаардах хэрэгтэй.

  • З
    Зочин

    🤑🤑🤑🤑

  • Б
    Болд

    ард иргэдээ шулж байхаар оюу тоогойгоо ашигла

  • Б
    Бат

    Энэ хоёр эргүү яаралтай огцор. Улаанбаатарчууд улиангараас болж бүгд харшилтай болсон. Харшилын эмчилгээний мөнгийг НДШ ийн сангаас олгох.

  • З
    Зочин

    Монголдоо л цалин хангамж сайтай байгууллагуудын нэгэнд тооцогддог байж яаж бгаа юм бол оо . Цалингаа бага гэж голоод бгаа юм бол ажлаасаа гараад өөр цалин өндөртэй ажил олоод хийчихэж болдоггүй юм байх даа . Ер нь хүмүүс тэгдэг биз дээ . Эд нар болон багш эмч нар яахаараа бид нар заавал энэ ажлаа хийнэ тэгэхээр заавал цалингаа нэмүүлнэ гэж айлын эрх хүүхэд шиг эрхэлж байдаг юм бэ . Ард нь энэ ажлыг хийх хүсэлтэй хүмүүс олон бгаа шүү дээ . Тэд нартаа бас боломж олгох хэрэгтэй ш дээ

  • З
    Зочин

    Мэргэжилтэй ажилчдынхаа цалинг нэм дарга нар орлогч нарынхаа орон тоог цөөл

  • З
    Зочин

    Та нар шиг өндөр цалин хангамж авдаг өөр ажилчид бхгүи дээрээс нь аил гэрииэ бичилтииг булхаитаи бичнэ.

  • З
    Зочин

    Яагаад эд нар ажил хаяад бган.гаихалтаи иргэд ядраал амьдарч л/бна.

  • .
    ...

    Хаяачдээ өөр хүмүүсээр сэлгэж бусаддаа боломж олго. Өндөр цалинтай бас хувийн цахилгааны төлбөрөө ч төлдөггүй биздээ

  • З
    Зочин

    Эд нарын цалин өндөр шүү. Гар дээрээ 4-5 сая цалин авч байгаа. Сар бүр 60 хүртэл хувийн үр гэж авдаг. Сэтгүүлч салбарыхан яг хэдэн төгрөгийн цалин авч байгааг сайн асуух хэрэгтэй. ҮЭ гэсэн улс төрчдийн гар хөл болсон хэдэн гарууд л байна лээ

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин

    Энэ новшнууд үе үеийн эрчим хүчний сайд, энэ салбаруудын дарга нарын тавиулууд шүү. Тэгээд тэр дарга нарынхаа үед ажил хаяхгүй, цалингаа нэмүүлэх гэж нэг ч ярихгүй . Тэр дарга нар нь цусалж цусалж, энэ их хэл амтай улсуудаа үлдээгээд явдаг.

  • З
    Зочин

    Эрчим хүчнийхэн угаасаа өндөр цалин авдаг юм шиг байгаа юм. Тэгээд ч саяхан цахилгааны үнээ 2 дахин нэмээд цалингаа нэмсэн гээ биздээ. Одоо бас цахилгааны үнээ нэмэж байж бас цалин нэмнэ гэдэг нь арай л даварч байгаа юм биш үү. Дарга нар 40, 5о саяаар цалин авдаг гээ бидээ. Дотооддоо л хэмнэлт хийх хэрэгтэй дээ. Тэтгэврийнхэн 7,8 зуун мянгаар амьдрах гээд ядаж байхад. Цалингаа ил тод болгочих үнэхээр бага байвал дэмжье.

  • I
    Irgen

    Zuv sain bna Amjilt hvsei 👍

  • З
    Зочин

    Timon kkk

  • З
    Зочин

    Амжилт ингэж хүн хийсэн хөдөлмөрөө шулуулж цалин багатай ажиллаж яаж амьдрах бэ ажилтан хүнд цалингаас өөр аминд тулсан өөр асуудал байхгүй эрчим хүчгүй бол ямар ч улс орон ажил амьдрал явахгүйг үзүүлэх хэрэгтэй