Даншиг наадмын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагаас эхэлнэ

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
legacy:2026/06/3C01074F5E6548F78FE8FA48E8B6AC4D.jpg

"Хүрээ цам- Даншиг наадам" өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Бөхийн барилдаан өчигдөр гурвын даваа хүртэл үргэлжилсэн бөгөөд өнөөдөр 15:00 цагаас дөрвийн даваагаар үргэлжилнэ. Барилдаанд Улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 256 бөх зодоглож буй. Үүнтэй холбоотойгоор МҮБХ-ноос замын түгжрэл, саатал зэргийг тооцон 14:00 цагт бэлэн байхыг бөхчүүдэд санууллаа.