ҮАБЗ Оюу толгойн асуудлаар хуралдаж эхэллээ
10

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал тов ёсоор эхэллээ. Энэ удаагийн хурлаар Оюу толгойтой холбоотой цаг үеийн асуудлыг авч хэлэлцэж, зөвлөмж гаргахаар төлөвлөсөн байна.
ҮАБЗ-д Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар багтдаг билээ. Сануулахад, Оюу толгойн зээлийн хүү, татварын асуудалтай холбогдуулан "Эрс шинэчлэл" хөдөлгөөнөөс баяжмалын замыг хааж эсэргүүцлээ илэрхийлээд байсан юм.



