Үндэсний их баяр наадмын цогцолборыг ирэх жилийн 7-р сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна
20

Үндэсний их баяр наадам маргааш эхэлнэ. Үүнтэй холбоотойгоор жил бүр шинэ цэнгэлдэх хүрээлэнгийн асуудал хөндөгддөг. Тэгвэл үндэсний их баяр наадмын цогцолборыг ирэх жилийн 7-р сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй бөгөөд 7-р сарын 10-ны өдөр албан ёсоор танилцуулна гэдгийг Шадар сайд Н.Номтойбаяр мэдэгдэв.



