Эрдэнэт хот отоглох цэг байгуулж байна

Нийгэм
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
10
legacy:2026/07/DJI_20260708203050_0193_D.JPG

Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадам энэ сарын 23-25-ны өдрүүдэд болно. Наадамчин олон, дамжин өнгөрөх иргэдэд зориулан 10 га газарт отоглох цэг байгуулах ажлыг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлж байгаа аж. “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК буюу улсын чанартай авто зам дагуу байрлах отоглох цэгт 500 хүн байрлах боломжтой, 40 гэр амралт, 50 майхан барих талбай, худалдаа, үйлчилгээний асар, ариун цэврийн байгууламж, авто машины зогсоол, цахилгаан хангамжийг цогцоор шийдэж байна.

legacy:2026/07/DJI_20260708203125_0197_D.JPG