“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ордын нөөц 55 жилээр нэмэгдсэн тооцоолол гарчээ

Огноо
Унших
2 минут 29 секунд

“Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн дэх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “Эм Эм Си Жи” судалгааны компанитай хамтран тус үйлдвэрийн Монгол Улсын нийт эдийн засаг, нийгэм, хөдөлмөр эрхлэлт, цалин орлогод үзүүлж буй нөлөөг тооцоолсон судалгаа хийснээ танилцууллаа.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Монгол Улсын ДНБ, улсын төсвийн орлогын гуравны нэгийг бүрдүүлдэг ба нийт 6,900 ажилтантай ч орон нутагтаа шууд болон шууд бусаар 22 мянган ажлын байрыг бий болгодог томоохон компани юм.

Тус үйлдвэр нь 2023 онд Монголбанканд 1.1 тэрбум ам доллар борлуулсан нь манай улсын гадаад валютын нөөцийн 28.3%-ийг эзэлжээ. Мөн нийт ажиллагсдын төлсөн НДШ-ээр 11 мянган ахмад настны тэтгэврийг сар бүр олгож байгаа бол цар тахлын үед 980 мянган айл өрхийн цахилгаан, дулааны төлбөрийг 100 хувь хариуцсан байна.

Судалгааны байгууллагаас Засгийн газрын 14 мега төсөл, “Эрдэнэс Монгол” нэгдлийн дунд хугацааны стратегид туссан “Эрдэнэт үйлдвэр”-ийг түшиглэн байгуулах ҮТП-ийн төслийн үр өгөөж буюу ДНБ-д оруулах хувь нэмрийг мөн тооцсон байна. Тодруулбал, Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн “Уул уурхай-Металлурга-Химийн үйлдвэрийн цогцолбор” ҮТП-ийг байгуулж, боловсруулах үйлдвэрүүдийг ажиллуулж эхэлснээр 2028 оноос тус үйлдвэрийн ДНБ-д эзлэх хувь 3.2%-3.4% болж нэмэгдэх төсөөлөл гарчээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон “1973 онд 521 сая тоннын нөөцтэй 34 жил ажиллах тооцоололтой байгуулагдсан “Эрдэнэт үйлдвэр” өнөөдөр 46 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Бид ордынхоо нөөцийн судалгаагаа дахин хийсэн ба ТЭЗҮ-ээр 55 жил буюу 2079 оныг дуустал ажиллах тооцоолол гарсан. Мөн Оюутын ордод хийж буй хайгуулын ажлын үр дүнд 2079 оноос хойш дахин 10 жилээр ашиглах нөөц нэмэгдэх бодит боломж бий болсон” гэсэн мэдээлэл өглөө.

Л.Энх-Амгалан: “Утаа, түгжрэлтэй байна. Сургуулиа хаа“ гэдэг бол хамгийн том тэнэглэл
Л.Энх-Амгалан: “Утаа, түгжрэлтэй байна. Сургуулиа хаа“ гэдэг бол хамгийн том тэнэглэл
 
БОЛОВСРОЛЫН ЯАМ: Сурагчдыг цахимаар хичээллүүлэх шийдвэр гараагүй
БОЛОВСРОЛЫН ЯАМ: Сурагчдыг цахимаар хичээллүүлэх шийдвэр гараагүй
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!