Увс аймгийн Засаг дарга Э.Насанбатыг огцруулсан ИТХ-ын тогтоолыг Ерөнхий сайд хүлээн авах боломжгүй гэж үзжээ
00

Энэ сарын 4-нд Увс аймгийн ИТХ хуралдаж, аймгийн Засаг дарга Э.Насанбатыг огцруулах саналыг хэлэлцэж, олонхын саналаар дэмжсэн. Улмаар Ерөнхий сайдад уламжлахаар болсон юм.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал дээрх тогтоолыг хүлээн авах боломжгүй гэдгээ албан бичгээр мэдэгджээ.
Сануулахад, Э.Насанбат нь Увс аймаг дахь Хөдөлмөрийн дээд сургуулийн хуурамч дипломтой мөн тендер, худалдан авах ажиллагаатай холбоотой асуудалд нэр холбогдоод буй.


