Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийг 11:40 цагаас үдэх тул чуулганыг нэг цагаар завсарлууллаа

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
images (48).webp

УИХ-ын чуулганы хуралдааныг нэг цагийн хугацаатай завсарлууллаа. Тодруулбал, чуулганаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монголбанк 2026.09.30-ны өдөр ирүүлсэн/ асуудлыг хэлэлцэж буй. Гэвч өчигдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхийг 11:40 цагаас Төв талбайгаас үдэх ёслол болохтой холбоотойгоор чуулганы хуралдааныг ийнхүү завсарлууллаа. Үдэлтийн ёслолын дараа чуулган үргэлжилнэ.