Хөвсгөл аймагт малдаа яваад сураггүй болсон 60 настай эрэгтэйг эрэн хайж байна
00

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Үерт багийн "Хужиртын-Ам" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 15 км-т/ тус сумын харьяат малчин Ш нь энэ сарын 16-ны 14.00 цагт малдаа явган яваад сураггүй болсон тул хамтран ажиллах тухай Цагдаагийн байгууллагын албан бичгийг энэ сарын 18-ны 14.31 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Цагдаагийн газрын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Ш /60 настай, эрэгтэй/-ыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.


.webp)