Оюутолгойн ногдол ашгийг бэлнээр олгох асуудлаар хууль боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх ажлын хэсэг байгуулахаар боллоо

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
MPA PHOTO 2026-11-100-60118.webp

УИХ-ын Эдийн засгийн болон Өргөдлийн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар "Оюутолгойн ногдол ашгийг иргэдэд бэлнээр олгох" өргөдлийг хэлэлцлээ. Хурлын үеэр гишүүд асуулт асууж, үг хэлсэн бөгөөд холбогдох хуулийн төслийг боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэх ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Уг ажлын хэсгээс ногдол ашгийг хэрхэн хуваарилах талаар санал дүгнэлт гаргаж, УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх юм. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл ахалж, Б.Жавхлан, Б.Заяабал, О.Номинчимэг, Ц.Баатархүү, С.Замира, Б.Бат-Эрдэнэ, Г.Лувсанжамц, П.Батчимэг, А.Ундраа, Г.Уянгахишиг нарын бүрэлдэхүүнтэй ажиллахаар болжээ.