Ч.Лодойсамбуу: 2027 оны төсвөөс мэдээлэл, сурталчилгааны зорилготой бүх зардлыг хасах санал гаргана

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
00
MPA PHOTO 2026-9-100-1521.webp

УИХ Монгол Улсын 2027 оны төсвийн гурав дахь хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт хийнэ. Тэгвэл УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу төсвийн хэлэлцүүлгийн үеэр төрийн байгууллагуудын хэвлэл мэдээллийн зардлыг хасуулах санал гаргах талаар мэдэгдлээ.

Тэрбээр "2027 оны нэгдсэн төсвөөс Хэвлэл мэдээллийн болон мэдээлэл, сурталчилгааны зорилготой бүх зардлыг хасах зарчмын санал гаргана. Төртэй хамтран ажиллах гэрээтэй чөлөөт хэвлэл гэж байхгүй. Цаашид төрийн аливаа байгууллага, төрийн өмчит компани хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллах нэрээр мөнгө тарааж үйл ажиллагаанд нь улс төрийн нөлөө үзүүлдэг байдлыг таслах хуулийн төслүүд бэлэн. Одоо бүрдүүлбэрээ хангаж байна. Эрх чөлөөгөө эрхэмлэдэг сэтгүүлчид дэмжинэ гэдэгт итгэлтэй байгаа" гэв.