Ө.Шижир: ЗГ санал асуулга нэртэй жүжигчилсэн тоглолтоо боль. Иргэн ногдол ашгаа хувь дансандаа авна гэвэл тэрийг нь ханга

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
00
ubn-v2-media-r6otkjsf-1.webp

Монгол Улс Оюутолгойгоос ногдол ашиг авахаар болсон билээ. Үүнтэй холбоотойгоор тухайн ногдол ашгийг юунд зарцуулах талаар Засгийн газар иргэдээс санал авч эхэлсэн билээ. Тэгвэл эл санал асуулгатай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ө.Шижир байр сууриа илэрхийлэв.

Тэрбээр "Хөтөлж байцаалт авна гэдэг шиг хөтөлж асуумж асуусан санал асуулгыг Засгийн газраас хийж байна. Иргэдээс асууна гэсэн л бол иргэд чөлөөтэй саналаа өгөх, илэрхийлэх сонголтыг нь өгөх ёстой.

Ийм хөтөлж байцаасан тулган шаардсан шинжтэй жүжигчилсэн тоглолтоо боль. Иргэдээс асууж л байгаа юм бол иргэд хувьдаа дансандаа авах гэдэг сонголтыг нь оруулаад санал асуулгаа явуул. Тэгээд гарсан шийдвэрийг нь дага. Асууж л байгаа юм бол.

Хувьдаа дансандаа авна гэвэл тэрийг нь ханга. Иргэд тэр ноогдол ашгаараа өрөө төлнө үү, махаа авна уу, үр хүүхдүүддээ өгнө үү засгийн газарт ямар ч падгүй" гэв.