ТОДРУУЛГА: А.Ганхуягийн залилах гэмт хэрэгт 40 сая төгрөгийн торгууль ногдуулсан

“Ногоон автобусны гэх хэргийг өнөөдөр шүүхээр дахин хэлэлцэж А.Ганхуягт 40 сая төгрөгийн торгох ял оногдуулсан байдаг.
Шүүхээс 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн А.Ганхуягийн ялыг 40 сая төгрөгийн торгох ял болгон өөрчилсөн асуудлыг Нийслэлийн прокурорын газраас тодруулахад “Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарт холбогдох авлига, залилах хэргийг өмнө нь шүүхээр хянан хэлэлцэж, А.Ганхуягт холбогдох авлигын гэмт хэрэгт 3 жилийн хорих ял оногдуулж, одоо хорих байгууллагад ялаа эдэлж байгаа.
Харин шүүх залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон шийдвэрт прокурор эсэргүүцэл бичиж, Улсын дээд шүүх эсэргүүцлийг хүлээн авсанаар өнөөдөр залилах гэмт хэргийг хэлэлцэж, прокуророос хорих ял оногдуулах санал гаргасныг шүүхээс торгох ял оногдуулсан” гэв.


