Наадам, цагаан сарын амралт нь амралтын өдөр тохиовол дараагийн ажлын өдөрт шилжүүлж, нийтээр амрах хуулийн төслийг хэлэлцэнэ
10

УИХ-ын өнөөдрийн чуулганаар Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.
Тус хуулийн төслийн 12.1-т “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4.1.1-д заасан Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдөр, 4.1.3-т заасан Цагаан сарын баярын өдөр долоо хоногийн амралтын өдөр тохиовол дараагийн ажлын өдөрт шилжүүлж, нийтээр амарна” хэмээн тусгажээ.


