Silk Road барилгын талбайд Монгол, Хятад иргэд маргалдсан хэргийг шалгаж байна

Нийгэм
О.Алуунгуа
О.Алуунгуа
Унших: 1 мин
01
185ea93c-9810-4c13-a54e-b8775336e6d5.webp

Цахим орчин нэгэн иргэн "Хятад ажилчид Хүннү 2222"ын хажуу барилгад Монгол ажилчдыг зоджээ. Цагдаа дуудтал 2 цагдааг нийлж зодох шахжээ. Цагдаагийн бүрэлдээхүн очиж бүгдийг ХУД-т баривчилсан сурагтай" хэмээн бичсэн байдаг.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Цагдаагийн байгууллагад энэ сарын 08-ны өдөр “Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Silk Road баригдаж байгаа барилгын ажил дээр ирээд дарамталсан” гэх гомдол мэдээлэл бүртгэгдсэн.

Мэдээллийн дагуу шалгахад тус хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилга дээр бараа, материал, багаж хэрэгсэл түрээсэлсэн асуудлаас үүдэн Монгол, Хятад иргэд маргалдсан нөхцөл байдал тогтоогдсон ба шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Тухайн асуудалтай холбоотой бусдын биед халдаж, зодсон асуудал тогтоогдоогүй" гэлээ.