Б.Наранхишиг Айчи-Нагояа 2026 Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ

“Айчи-Нагояа-2026” Азийн спортын XX наадмын жюү жицүгийн тэмцээнд Монголын тамирчин Б.Наранхишиг хүрэл медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн -63 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Б.Наранхишиг хэсгийн барилдаанд Тайландын Сиримак Аксарпакийг ялж, улмаар Вьетнамын Ти Минь Вуонгийг 2:0-ээр буулган авч хагас шигшээд шалгарсан байна.
Харин хагас шигшээд Филиппиний Энригес Александриа Лузэд ялагдсанаар хүрэл медалийн төлөө барилдсан юм.
Тэрээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Филиппиний Лао Андрей Лоисыг 2:0-ээр ялж, Азийн наадмын хүрэл медалийн эзэн боллоо.
Б.Наранхишиг нь Монголын жюү жицүгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд -63 кг-ын жинд өрсөлдөж байгаа бөгөөд өмнө нь U21 Азийн аваргаас алтан медаль, U21 дэлхийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан амжилттай.



