МУГЖ Г.Ариунбаатарт Ардын жүжигчин цол хүртээнэ

Нийгэм
UBn team
Унших: 1 мин
00
MPA PHOTO 2023-5-a (170 of 189).webp

Энэ сарын 26-нд буюу Улс тунхагласны баярын өдөр Чингис хаан одонт, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатарыг Монгол Улсын Ардын жүжигчин цол, тэмдгээр шагнахаар болжээ.

Г.Ариунбаатар ОХУ-ын Мариинский театрын гоцлол дуучнаар ажилладаг төдийгүй дэлхийн сонгодог урлагийн томоохон тайзнуудад эх орныхоо нэрийг гаргаж яваа уран бүтээлч юм.

Тэрбээр 2011 онд 23 насандаа МУГЖ цол хүртэж, 2024 онд "Чингис хаан" одонгоор шагнуулж байсан билээ.