Төсвийн тодотголыг хэлэлцэх ээлжит бус чуулган маргааш 10.00 цагаас эхэлнэ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:Chuulgan2026shine/chuulgan06.png

Засгийн газраас өнгөрсөн наймдугаар сарын 20-нд 2026 оны улсын төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлсэн. Улмаар ээлжит бус чуулганыг хуралдуулах нөхцөл үүсэж эхэлсэн юм.

Харин өнгөрсөн лхагва гарагт УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, энэ сарын 7-14-ний хооронд УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулан, төсвийн тодотголыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн юм.

Энэ дагуу маргааш 10.00 цагаас ээлжит бус чуулган эхлэх бол 11.00 цагаас УИХ дахь намын бүлгүүд хуралдахаар товложээ.