С.Бямбацогт: Ээлжит бус чуулганыг энэ сарын 7-нд эхлүүлж, 14-нд хаана

Улс төр
Turbat
Унших: 1 мин
10
legacy:Byambatsogt gishuun/46jhg.jpg

УИХ-ын дарга С.Бямбацогт дөнгөж сая ээлжит бус чуулган хуралдуулах талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, тэрбээр "Энэ сарын 7-ны өдөр ээлжит бус чуулганыг эхлүүлж, төсвийн тодотголыг хэлэлцээд 9 дүгээр сарын 14-нд хаана" гэлээ.

Улмаар намрын ээлжит чуулган энэ сарын 15-нд нээх юм.

Сануулахад, УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, төсвийн тодотголоо хэлэлцүүлэхийг шаардаад байсан.

Мөн Засгийн газраас өнгөрсөн наймдугаар сарын 20-нд энэ оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлсэн билээ.