УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 7-ноос хуралдуулахаар бэлтгэж байна
00

Засгийн газраас өнгөрсөн наймдугаар сарын 20-нд энэ оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлсэн билээ. УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, төсвийн тодотголоо хэлэлцүүлэхийг шаардаад байсан юм.
Тэгвэл өнөөдөр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг батлах төлөвтэй байна. Дашрамд, УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ сарын 7-ноос хуралдуулахаар бэлтгэж байгаа аж.



