УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 7-ноос хуралдах тул УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хэлэлцэх асуудлын тов, дарааллыг өнөөдөр батална

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:ByambatsogtDARGA/05266.png

Засгийн газраас даваа гарагт 2027 оны улсын төсвийг өргөн мэдүүлсэн. Харин өнгөрсөн наймдугаар сарын 20-нд энэ оны төсвийн тодотголыг өргөн мэдүүлсэн билээ. УИХ дахь АН-ын бүлгээс УИХ-ын ээлжит бус чуулганыг яаралтай хуралдуулж, төсвийн тодотголоо хэлэлцүүлэхийг шаардаад байсан.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын тов, дарааллыг батлах төлөвтэй байна. Дашрамд, УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 7-ноос хуралдах бол намрын ээлжит чуулган энэ сарын 15-нд нээлтээ хийхээр хүлээгдэж байна.