Х.Нямбаатарыг Ерөнхий сайд ЁЖЛОВ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
120

Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр "Ногоон өртөө"-ний нээлтэнд үг хэлэхдээ Хотын дарга Б.Пүрэвдагвыг "Хотын дарга маань санаачлагатай, хэрүүл тэмцэл хийхгүй, төлөв даруу, хурдтай ажиллаж байгаад би баяртай байна. Хотын дарга хүн даруухан сайхан ажиллах ёстой.

Төрийн ажил түр зуурынх гэдгийг битгий март. Ажиллах цаг хугацаандаа нэр хүндтэй, ёс зүйтэй байж өгөх үедээ өгсөн шиг өгч сурах хэрэгтэй" гэж магтсан. Үүнээс харахад, Хотын дарга асан Х.Нямбаатарыг ёжилж буйг харж болно. Учир нь Х.Нямбаатарыг олон нийт "Хэрүүлч, зөрүүд" гэх мэтээр шүүмжилдэг.

Сануулахад, өнгөрсөн тавдугаар сарын 16-нд "Махны нөөцийг хангалттай бүрдүүлээгүй, үнийн өсөлт үүсэхэд нөлөө үзүүлсэн" гэх үндэслэлээр Ерөнхий сайд Н.Учрал Х.Нямбаатарыг Хотын даргаас чөлөөлж, дараа нь "Алиа пацаан" гэх нэрийг зүүгээд амжсан байдаг.

Хуваалцах:120

СЭТГЭГДЭЛ (12)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 сар өмнө

    Уг нь Нямбаатарыг байлгасан бол өөрт нь их хэрэг болор хүн байсан, хэрэлдэн, хэлцэн байж ажил явна, ийм л хүн хотод хэрэгтэй, налайгаад чимээгүй сайхан яваад байхад ажил явахгүй.

  • З
    Зочин1 сар өмнө

    өөрийгөө л хичээ

  • З
    Зочин1 сар өмнө

    Даруухан нь дэндвэл хотод маань юу ч нэмэгдэхгүй юм байна.

  • З
    Зочин1 сар өмнө

    Худлааа поп хулгааачл байсаншдэээ суганы үснүүд нь хүртэл их дээрэнгүй хуцсан лалрууд их гарсандааа сайд шинэ хотын даргыг шудрага магтаж

  • З
    Зочин1 сар өмнө

    Ажил хийдэггүй хүн алдаа гаргахгүй нмм жим даруухан л байж таараа ш дээ ажил хийж байгаа хүнийг л монголчууд ландаа шүүмжилж байдаг биз дээ

  • З
    Зочин1 сар өмнө

    Нямбаатар уг нь сайн ажилласан зоригтой шийдвэр гаргадаг унтаа үе үеийн хотын дарга нарыг бодвол

  • И
    И1 сар өмнө

    Ёжлох биш шоронд нь хийгээч

  • З
    Зочин1 сар өмнө

    Зөв сайхан хэлжээ Ерөнхий сайд . Төрийн том алба хашиж буй хүн төлөв даруу ёс суртахуунтай байх нь маш чухал.

  • З
    Зочин1 сар өмнө

    Нямбаатар монголчуудад дээрэлхүү, ТҮЦ, гражийг нь нурааж, автын татварыг 500% нэмдэг мөртлөө хужаа нар пялдаг. Туулын Хурдны зам гэж 500 тэрбумыг алдаад туусан. Түүнийг Нямбаатар төсөвт төлөх ёстой. Гадагш зугтаагаад нөгөө Элбэгдорж, Сайханбилэгээсээ ялгаагүй луйварчин болсон.

  • З
    Зочин1 сар өмнө

    төрийн хар хүн бол йм л байх ёстой хэрүүл тэмцэлгүй шуналгүй хулгай худалаас хол байж ард түмний төлөө ажиллана

  • З
    Зочин1 сар өмнө

    Хоосон магтаалын цаана ХУЛАЙ л НУУГДАЖ БАЙДАГ ШҮҮ! МАН - ч БАРЬЦГҮЙ ШААНА ШҮҮ дээ. БАДАРЧИН БАЯРЛАХ БОЛООГҮЙ ГЭДЭГ ШИГ ... БУЛХАЙ ХУЛГАЙ нь СӨХӨГДӨӨД ЭХЛЭХИЙН АЛДАД БОХИРТОО ХУТГАЛДАХ БИЗ ээ.

  • З
    Зочин1 сар өмнө

    Ажил байхгүй юм чинь юунд нь хэрүүл шуугиан гаргах юм?