Нийгмээ өөрчлөх 100 шийдлийг Ардчилсан нам иргэдтэйгээ хамтарч гаргана

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
60
legacy:aalz/obarkh.jpg
legacy:aalz/520.jpg

Ардчилсан намын “4/11 мэдээллийн цаг” ээлжит хэвлэлийн бага хурал өнөөдөр \2026.08.27\ боллоо. Хурлын эхэнд Ардчилсан намын Олон нийттэй харилцах бодлого хариуцсан нарийн бичгийн дарга Г.Лхагвадорж “Эрх баригчдын бодлогын алдаанаас болж сүүлийн 10 жилд иргэдийн зээл 428 хувиар нэмэгдлээ. Засгийн газар данхайсан төсөвтэй 20 сайдаа цөөл. Нэг зах руу ороход л худалдаачид "Иргэд 100, 200 граммаар мах, будаагаа авч байна. Эрх баригчдад шийдэл алга” хэмээлээ.

Үргэлжлүүлэн Ардчилсан намын дэд Дарга Н.Ганибал хүнс бараа, шатахууны үнийн өсөлт, инфляц, иргэдийн худалдан авах чадвар муудсантай холбогдуулан мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлсэн үгэндээ “Энэ Засгийн газарт ажиллах чадамж алга. АН-ын бүлэг намрын чуулганаар Ерөнхий сайдыг огцруулах бичгийг өргөн барих байх. Нэг сайдын алдаа монгол төрийн зовлон болж байна” гэлээ.

legacy:aalz/bkhoiobaia.jpg

Түүнчлэн намаас хэрэгжүүлж буй “Өөрчилье, Бүтээе” үндэсний хөдөлгөөнтэй холбогдуулан Ардчилсан намын ХЭГ-ын Дарга Л.Эрдэнэбулган мэдээлэл өглөө. Тодруулбал тэрбээр “ Ардчилсан нам ард иргэдийнхээ асуудлыг сонсдог, шийдлийг гаргадаг бодлогын нам гэдгээ батлан харуулж, "AN+" цахим системээрээ дамжуулан иргэдийн дунд санал, асуулга явуулж эхэллээ. Бид үндэсний хөдөлгөөнөө орон даяар хэрэгжүүлж 100 мянган иргэнтэй гар барилт хийн, саналыг нь тусгасан 100 шийдлийг гаргах болно” хэмээн ярив.

legacy:aalz/akhakhrkh.jpg
Хуваалцах:60

СЭТГЭГДЭЛ (6)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 сар өмнө

    Санаа нь уг нь зөв юм. Хэрэгжүүлэх болохоороо эсрэгээр нь хийчихдэг л юм. ба яаоро цогүтоо-с эхлээд өөрчилчихвөл туг зүгээр шүү.

  • З
    Зочин1 сар өмнө

    Улсаа зарахаас ч сийхгүй нахалный хүмүүс дээ энэ АН ынхан

  • З
    Зочин1 сар өмнө

    Энэ лхагва гэж долийсон бичээч хуцалгүй тонил

  • З
    Зочин1 сар өмнө

    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ulaan yanhan solongosuud nuuren deern tamhia darj untaraadag hun aminii heregten

  • З
    Зочин1 сар өмнө

    Хэ АН одоо болно доо МАН-ынхаа суга цавь нь болоод ганц хоёр суудал горьдоод чимээгүйхэн байсан нь дээр байхоо АН дордуулна уу гэхээс өөр чадах зүйлгүй

  • З
    Зочин1 сар өмнө

    Баярцогт, Женко, Элбэгдорж гэсэн авилгалчдаасаа салж чадаагүй байж АН нийгмийг өөрчилнө гэж байхгүй.