С.Баяр: Манайхан л нууцад оруулж нэр хүндийг нь унагасан болохоос оффтэйк гэрээ бол дэлхийд ГХО татах арга хэвээр

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин
40
legacy:Bayar S/Yariltslaga/6.jpg

Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд Н.Учрал "Намайг Ерөнхий сайдаар ажиллаж байгаа цагт нүүрсний элдэв нууц, оффтэйк гэрээ хийгдэхгүй. Гэрээ хэлцэл ярьж дээгүүр, доогуур гүйдэг нөхдүүд одоо боль. Уул уурхайн биржийн хуулийн дагуу нүүрсээ ил тод арилжаалж хамгийн өндөр өртгөөр экспортолно" гэх байр суурийг илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн цахим хуудаснаа "Never say never. Манайхан нууцад оруулж элдэв сэжиг төрүүлэн нэр хүндийг нь унагасан болохоос оффтэйк гэрээ бол дэлхийд ГХО татах түгээмэл арга хэвээр. Уул уурхай, эрчим хүч, АҮ, ХАА зэрэг их хэмжээний ХО шаардсан төслүүдэд оффтэйк гэрээ чухал хэрэгсэл. Ялангуяа юм юм ховордож буй одоо үед. Гэхдээ ТЭЗҮ заавал байх естой. Оfftake agreement нь ирээдүйд үйлдвэрлэх, олборлох бүтээгдэхүүнийг урьдчилан худалдах, худалдан авах тухай урт хугацааны хэлцэл учраас дор хаяж 2 зүйлээр бидэнд чухал.

1.Худалдан авагч гэрээнд заасан бараагаа заавал авах үүрэгтэй. Авахгүй бол төлбөр төлөх “take-or-pay” нөхцөлтэй.

2.Ирээдүйн орлого, зах зээлийн баталгаа болж, хөрөнгө мөнгө босгоход илүү дөхөм. Худалдан авагчийн хувьд ч ийм гэрээ ашигтай. Барааны үнийг урьдчилан тогтоож, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахаас гадна элдэв эрсдэл, хэлбэлзлээс хамгаална" гэв.

Хуваалцах:40

СЭТГЭГДЭЛ (4)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 сар өмнө

    өмхий өвгөчүүд та нар л янз бүрийн нууц мууц гээд л бантагнуулаа биз дэ өчнөөн авилга энэ тэр болсон гээд Америкт байгаа хауснуудаа хураалгаагүй биз дэ бод идсэн боодгой шиг сууж байгааг нь шүүх хөрөнгий нь хураахгүй байдаг их муу да

  • Б
    БЯМБАА1 сар өмнө

    Энэ гөлгийн үгийг тоох хүн бх уу.

  • З
    Зочин1 сар өмнө

    shar semjilsen arhichin banzal uvgun min hucalgui suu doo odoo. cinii hudlaa uhaantai caraind odoo huurtaj itgeh hun ugui bolsoon bayraa urvagchaa

  • З
    Зочин1 сар өмнө

    Энэ 1 хүн дүрст монголд гай болсоор монголд амь зогоож байж газар нутаг хүн ардад нь гай болж мөхөөхөд харь угшлийнхантайгаа нийлж монгол энэ хүн дүрстэд гай болоогүй л байх