С.Бямбацогт: Олон жил яригдсан Эрдэнэбүрэнгийн УЦС өнөөдөр бодит бүтээн байгуулалт болж байна

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин 2 сек
50
legacy:8 3/ERDENEBURENstants.png

УИХ-ын дарга С.Бямбацогт Эрдэнэбүрэнгийн УЦС-ын бүтээн байгуулалтын явцтай танилцлаа. Тэрбээр бүтээн байгуулалтын талаар цахим хуудаснаа "Баруун бүсийн төдийгүй Монгол Улсын эрчим хүчний тусгаар тогтнолд стратегийн ач холбогдолтой Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалт эрчимтэй өрнөж байна.

Өнөөдрийн байдлаар төслийн талбайд Монголын 260, гадаадын 262 буюу нийт 522 хүн ажиллаж байна. Бүтээн байгуулалтын хүрээнд:

Төслийн талбайд нэвтрэх 37.4 км авто зам 100 хувь баригдлаа. Түр зам, түр гүүр, ажилчдын кемп, бетон зуурмагийн үйлдвэр, лаборатори, түлш болон хангамжийн агуулах зэрэг үндсэн бэлтгэл байгууламжууд 100 хувь дуусжээ.

Мөн голдирол өөрчлөх, үерийн ус зайлуулах туннелийн туслах туннель 100 хувь, үндсэн туннелийн дээд хэсгийн малталт 95.32 хувийн гүйцэтгэлтэй байна.

Ус дамжуулах, эрчим хүч үйлдвэрлэх туннелийн 1, 2, 4 дүгээр салаа туннелийн малталт 100 хувь дуусаад байна. Машин заалны суурийн нүхний малталт 100 хувь дуусаж, суурийн боловсруулалтын ажил эхэллээ.

Цахилгаан механик болон гидромеханик үндсэн тоног төхөөрөмжүүдийн үйлдвэрлэл, нийлүүлэлт үе шаттай үргэлжилж байна.

Эрдэнэбүрэнгийн УЦС бол баруун бүс нутгийг найдвартай эрчим хүчээр хангах, импортын эрчим хүчний хараат байдлыг бууруулах, Монгол Улсын эрчим хүчний тусгаар тогтнолыг бэхжүүлэх стратегийн бүтээн байгуулалт юм. Олон жил яригдсан Эрдэнэбүрэнгийн УЦС өнөөдөр бодит бүтээн байгуулалт болж байна" гэлээ.

Хуваалцах:50

СЭТГЭГДЭЛ (5)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • З
    Зочин

    Энэ том бүтээн байгуулалтад 522 хүн ажиллаж байна. Бахархаж бна

  • З
    Зочин

    байгал нуурын наана тэнд байгуулах эгийнмцахилгаан станц яасан бэээ тжрийгээ хбдөлнөөч

  • З
    Зочин

    Энэ хүн чинь УИХ-ын дарга биш бил үү.Эсвэл уг төслийн удидагч юм уу.Төслийнхнөөс мэдээ авчихаад өөрийн болгож яриад байна уу.Уг нь төсөл дажгүй хэрэгжиж байгаа юм байна.Бусдын гавьяаг өөрт наадгаа л болих хэрэгтэй.Сурвалжлагчийн,төслийн нэг ажилтны л мэдээ байна шүү дээ

  • З
    Зочин

    Газрын тос боловсруулах үйлдвэрийг бодвол жинхэнэ бүтээн байгуулалт болж байна. Ажил нь цаг хугацаандаа амжилттай явагдаж байна. Энэтхэг шиг төсөвт өртөгөө байн байн нэмж хүндрэл учруулахгүй зөв явж байна. Энэ бол Монгол талын зөв сайн мёнёжмёнтээр анхнаасаа зөв бэлтгэлтэй бодит ТЭЗҮ тэй ажил эхлэсний үр дүн