Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 2 мин 8 сек
160
legacy:2026/08/81.jpg
legacy:gal tahih/80.jpg

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн намрын тэргүүн улаан бич сарын шинийн есөн буюу 2026 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутагт орших Хар зүрх уулын тэнгэрийг тайх төрийн тахилга боллоо.

Тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн оролцлоо.

Тахилгын өмнөх орой лам, хуврагууд Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрд тахилгын ном хурааж, туульчид Аргил Цагаан өвгөн тууль хайллаа.

Тахилгын өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, Хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилга үйлдэх талбайд хүрэлцэн ирлээ.

Дараа нь Хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Дорнын элч сүлд, Хэнтий аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа.

Туульч, Соёлын гавьяат зүтгэлтэн Э.Баатаржав “Эзэн Чингисийн магтаал” хайлсны дараа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр Хар Зүрх уулын тэнгэрт хандсан айлтгалыг уншиж сонордуулан, айлтгалын эх бичгийг аймгийн музейд хадгалуулахаар Засаг дарга Д.Аюурбуньд гардууллаа.

legacy:gal tahih/85.jpg

Энэ үеэр Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба, Хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж тэргүүтэй лам, хуврагууд Буман цагаан судар, Дэвжид сэржим, Жанлав цогзол ном уншлаа.

Хар Зүрх хайрхан бол монголчуудын төрт ёсны ариун гал голомт, Эзэн Богдыг Чингис хаан хэмээн өргөмжилсөн түүхт нутаг. Энэ хайрхан уулын цадиг түүх бол төрт ёс, түүхэн уламжлал, түмэн олны сүсэг бишрэл, төр, шашны эрхэм ёс, байгаль дэлхийгээ шүтэн дээдлэх ардын ухаан, өв соёл, зан заншлын цогц илэрхийлэл гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэллээ.

Монголчуудын мянга мянган жилийн түүхтэй уул, овооны төрийн тахилга бол эх дэлхий, элгэн нутгаа хайрлан хамгаалах үзэл санаа, үүрэг, хариуцлага бөгөөд улсын үндэс болсон газар нутгаа тамгалан тогтоож, өв соёл, үүх түүх, зан заншлаа ирээдүй хойчдоо өвлүүлэн уламжлуулах өргөн агуулга, өндөр ач холбогдолтой төрийн их ёслол гэдгийг тэмдэглэлээ.

legacy:gal tahih/86.jpg

Их хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, түгээн дэлгэрүүлэх нь Их Монгол Улсын гал голомтыг сахин суугаа монголчууд бидний эрхэм дээд үүрэг мөн гэдгийг онцоллоо.

Тэрбээр тэнгэрт хүргэх дуут сумыг Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, үндэсний сурын Сумын мэргэн Ж.Эрхэмбаярт хүлээлгэн өгч, мөн аймгийн Цэнхэрмандал сумын харьяат, Онц тээвэрчин, мянгат малчин Г.Дэмчигсүрэнгийн цагаан /бор/ азаргыг сэтэрлэлээ.

Хүндэт харуулын цэргүүд Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Дорнын элч сүлд, Хэнтий аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг буцаан заллаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хайрханд гурвантаа мэхийн ёсолж, дахин хүндэтгэл үзүүлснээр Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн ёслол өндөрлөлөө.

legacy:gal tahih/88.jpg legacy:gal tahih/89.jpg
Хуваалцах:160

СЭТГЭГДЭЛ (16)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • Х
    Хха2026/08/23

    Бөө багш нь ингэ гэж хэлжээ

  • Х
    Хха2026/08/23

    Баа багштай болж дээ

  • Z
    Zochin2026/08/22

    Ene neg yumnii bj bgaa tsarai n odon medaliig baruun solgoigui garduulna, uul us tahina uur hiij chadah yum bhgui novsh

  • И
    Иргэн эх орноо гэсэн хүмүүсиын төлөа2026/08/22

    Та юу хийж бна аргадаж нүд хуурах гээд ядчих юм энийг чинь амьтай амьгүй бүхэн мэдэрч мэднэлдээ

  • И
    Иргэн2026/08/22

    Сэтгэлгүй зөвхөн том том хайрхан лусаас өөрсдийн улаан амиал аврахбг гысан өчүүхэн сэтгэл л үнэртэж бна тиймл уул усандаа хайртай бол уул уурхайг зогсоож өөр салбаруудаа хөгжүүлэх бүрэн боломж баысаар бхад хэзээ нэг өдөр юу ч үгүй болох байналийн баялагаа дуусаад хэзээч дахин сэргэхгүй том хар нүхнүүдээ харж харахл шийтгэлийгнь хүртэж амьтай голтой явахаа мэдмээр байна шүү

  • И
    Иргэн2026/08/22

    Монголчуудын өв уламжлалаар улс төрийн ашиг хонжоо хайсан МАН -АН мафиуудын жүжиг үргэлжилсээр Монголын амьдрал сүйрсээр олон жил боллоо үр дүнд нь МАН -АН гишүүд дэмжигчид мафиууд л хожиж байгаа өөр өөрчлөлт байхгүй!!!

  • З
    Зочин2026/08/22

    Байгал газар орноо тахидаг шүтдэг уламжлал монголчууд эрт дээр үеэс уламжилсан Хийж л байг ! Эцэг өвгөд энэ сайхан газар үлдээснийг одооны хүмүүс харин ухаж төнхөөд гадныхтай нийлээд сүйтгэж байгааг яриач бензин тос яршиг л байна

  • N
    Nerээ2026/08/22

    Чаддаг ганц ажил шүү дээ. Өөр чадах ажил байхгүй

  • З
    Зочин2026/08/22

    Ерөнхийлөгч гээд энэ нөхөрт улс орны асуудал түй ч хэрэггүй болсон юм шиг ээ дараагийн сонгуульд сонгогдохгүйгээс хойш гээд энд тэндхийн уул ус овоо тахисан шиг сэтгэл амарч дээ

    • О
      Ок2026/08/22

      Чаддаг ажил энэ шүү дээ

  • М
    Мөнхөө2026/08/22

    Эх орноо хамгаалж дуугарсан хүүхнүүдээ шоронд хорьчихоод өөрсдөө юу хийж явнаа ёстой ойлгохгүй л юм бна.газрыг нь ухах гэж байгаа хятадаа хамгаалаад.газар нутгаа хамгаалсан иргэнээ шоронд хийлээ.үүнийг юу гэж ойлгох вэ...

  • И
    Иргэн2026/08/21

    Тахиал байдаг тахиал байдаг Монголын амьдрал дээрдэхнүү

  • З
    Зочин2026/08/21

    Миеэгомбын Энхболд гэж эрлийз энд үхсэнээ хийж яваам

  • З
    Зочин2026/08/21

    Энхболд байх ёсгүй Эцэг өвгөдийн ариун сүнс таалахгүй

  • З
    Зочин2026/08/21

    Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ulaan yanhan solongosuud nuuren deern tamhia darj untaraadag hun aminii heregten

  • З
    Зочин2026/08/21

    Мөнгөгүй, бензингүй байхад энэ хар новшнууд чинь ямар ч хэрэггүй юм хийгээд л мөнгө үрээд байх юм.. Уул тахьлаа гээд ард түмний амьдрал сайжрах уу, бензин нэмэгдэх үү. Мухар сүсгэндээ живсэн новшнууд юм аа. Өөр хийх ажил алга уу