“COP17” талуудын бага хурлын үр дүнд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор боллоо

Улс төр
Ц.Янжиндулам
Ц.Янжиндулам
Унших: 1 мин 26 сек
80
legacy:2026/08/5877.jpg

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуадыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсад 8 дугаар сарын 17-ноос эхэлсэн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын эхний өдрүүдийн явцын талаар дүгнэж санал солилцов.

2026 онд Монгол Улс “Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил”-ийг тэмдэглэж, COP17 олон улсын бага хурлыг зохион байгуулж байна. Бид энэ боломжийг ашиглан бэлчээр, малчдын асуудалд олон улсын түвшинд бодлогын манлайлал үзүүлж, санхүүжилт, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын хувьд энэ удаагийн хурлын үеэр “Тал хээрийн төлөвлөгөө”, “Нарлаг Монголын малчин” зэрэг хөтөлбөрүүдээ танилцуулж, олон улсаас санхүүжилт татан, бэлчээр, малчдын асуудлыг олон улсын түвшинд дэвшүүлэх зорилготой ажиллаж байна.

legacy:8 3/5879.jpg

Монгол Улс Конвенцын хүрээнд олон улсын тавцанд манлайлж ирсэн газар хөрс сэргээх, бэлчээрийн асуудлаар 170 гаруй улсын төлөөлөгч, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд чуулж хөрс, бэлчээр, гангийн чиглэлээр тулгамдаж буй асуудлыг таван тивийн 23 улс орнуудад хэрэгжих 60 гаруй төслөөр дамжуулан шийдвэрлэхэд зориулж 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохоор тохиролцсоныг Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад Ерөнхий сайдад мэдэгдэв.

Ерөнхий сайд Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Фуад болон нарийн бичгийн дарга нарын газрын хамт олны дэмжлэгт талархал илэрхийлээд “Нарлаг Монголын малчин” хөтөлбөрийг COP17-ын “Эх байгалиа сэргээе. Итгэл найдвараа бадраая” үзэл санааг үндэсний түвшний жишиг хөтөлбөр болгон Конвенцын нарийн бичгийн дарга нарын газар, олон улсын бусад түншүүдтэй хамтран хэрэгжүүлэхээр тогтов.

legacy:8 3/8745.jpg

Мөн COP17 хурлын зохион байгуулалт өндөр түвшинд байгааг онцлоод, Монгол Улс энэхүү хуралд өндөр ач холбогдол өгч байгаад олон улсын хамтын нийгэмлэг талархаж байна гэв.

Хуваалцах:80

СЭТГЭГДЭЛ (8)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин2026/08/22

    Хүн шоолж тэнэгтэн байж элсэж ордог тийм балай тусгай алба дэлхийд бдаггү юм

  • З
    Зочин2026/08/22

    23 улс орнуудад хэрэгжих 60 гаруй төсөлд 1.29 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгоно гэдэг чинь Монголд гэсэн үг биш.

  • З
    Зочин2026/08/21

    одоо дарга нар нь хуваагаад шаачина ооол

  • М
    Монгол2026/08/21

    Дээр бгаа хэдэн хулгайч маань хуваагаад гудрах юмтай болж дээ

  • З
    Зочин2026/08/21

    Шал худлаа шилний цаанаас чихэр долоолгож байгаа юм

  • З
    Зочин2026/08/21

    дэлхий даяар хэрэгжих төслүүдэд зориулж юм уу, зөвхөн монголд зориулж юм уу, ухаан хүрч ойлгосонгүй дээ. одоо л үр дүнтэй гэж тархи угаалт эхэлж байна даа

    • З
      Зочин2026/08/21

      23 улсад хэрэгжих 60 гаруй төсөлд хуваарилна.

  • З
    Зочин2026/08/21

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud