Орон сууц захиалсан иргэдийг хохироосон ААН-үүдийг бүрэн шалгаж, танил тал, албан тушаалтнаас үл хамааран хуулийн хариуцлага тооцохыг хүслээ

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
200
legacy:Amarsaihan/uulzaltt.png

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан орон сууц захиалж хохирсон иргэдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах Ажлын хэсгийн хийж буй ажил, явц, үр дүнгийн талаар танилцуулж, иргэдийн санал, хүсэлтийг сонслоо.

Хохирсон иргэд;

-Хууль, шүүхийн байгууллагаас иргэдийг хохироосон бүх аж ахуйн нэгж, компанийн үйл ажиллагааг бүрэн шалгаж, хэн нэгний танил тал, албан тушаал, нөлөөллөөс үл хамааран хуулийн дагуу шударга, тэгш хариуцлага тооцох;

-Хохирсон иргэдийн төлөөллийг дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцуулж, ажлын явц, шийдвэрийн талаар тогтмол мэдээлэл өгч, хамтран ажиллах;

-Барилгын ажил тодорхой хэмжээнд явагдсан боловч хөрөнгө, санхүүжилтийн шалтгаанаар зогсонги байдалд орсон төслүүдэд шаардлагатай дэмжлэг үзүүлж, барилгыг ашиглалтад оруулах;

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шуурхай, үр дүнтэй зохион байгуулах;

-Хохирсон иргэдийн эрх ашгийг хамгаалж, учирсан хохирлыг аль болох богино хугацаанд шийдвэрлэн барагдуулах гэсэн санал дэвшүүлэв.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан "Цаашид ажлын хэсэг иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж, хохирлыг барагдуулах, асуудлыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох байгууллагуудын хамтарсан ажлын хэсгийн ажиллагааг эрчимжүүлж ажиллана. Мөн иргэд дахин орон сууцны залиланд өртөхгүй байхад анхаарч хууль эрх зүйн шинэчлэл хийж, урьдчилан сэргийлэх, нэгдсэн цахим системд холбох зэрэг ажлуудыг хийхээр төлөвлөж байна" гэлээ.

Хуваалцах:200

СЭТГЭГДЭЛ (20)

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтлана уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

  • З
    Зочин1 сар өмнө

    Майдын зөв шүүү Энэ хулгааач зөвшөөрөл өгдөг цүнхчингүүд хамтран залин хиидэг хагартлаа баяжсан намчин өлөнгүүүд мөч их гайтайдааа нүгэл гэж биидэээ

  • И
    Иргэн1 сар өмнө

    Монголд компанууд иргэдэд хууль бус зүйлээр асар их чирэгдүүдэг,эдгээрийг олон нтйтийн телёвизээр эл тод хэлчих сурвалжлагчид ,төр засаг үнэхээр дутуу байна даа.

  • T
    T.Nansalmaa1 сар өмнө

    Андын зам Наран вилла 1А байр 6 жил сэтгэл санааны хүнд дарамтанд хөрөнгө мөнгөөрөө хохироод хүлээж байна. Байрандаа ормоор байна гуйж байна

  • З
    Зочин1 сар өмнө

    Улаанхуарангийн эцэст 2 байрны рам босгоод орхисон РЭД ВИЛЛ нэртэй барилгын хохирогчид байна уу?

  • 1
    11111 сар өмнө

    Та нар чадахгүй та нарын хийх ажил шүү дээ хүслээ ч гэх шиг ямар сахилгагүй хүүхдээ эрхлүүлж байгаа аав ээж үү тэгээд ч одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар хариуцлага хүлээлгэх боломж байхгүйг та ч би ч мэдэж байгаа харин хуулиа өөрчилеө гэж яриа

  • .
    ...1 сар өмнө

    "албан тушааЛаас үл хамааран" гээч

  • Z
    Zochin1 сар өмнө

    Энэ залилуулсан мэдээллээ хаана хэнд хандаж хэлэх юм болоо?? Одоо бараг 7 жил боллоо.

  • З
    Зочин1 сар өмнө

    Тэд өчнөөн гэр бүл залуусын ирээдүйг баллаж байгаа бол өөрсдийн ч гэр бүл хамааралтай хүмүүс хохирдог тийм л тогтолцооруу шилжмээр байна.

  • З
    Зочин1 сар өмнө

    Залилагч нар гэрлэлтээ цуцлуулдаг, тэгээд залилан хийсэн мөнгөө бэлнээр гаргаж эхнэр хүүхэд аав ээж ах дүү хүргэн бэрүүдэдээ шилжүүлдэг. Залилагчын хамаарал бүхий хүмүүсийн хөрөнгийг хурааж хохирол барагдуулдаг болговол монголд дахиж залилан хийх хүн гарч ирэхгүй. Аав ээж ах дүү эхнэр хүүхдүүдээ гудамжинд гаргаад шоронд суух зориг хэнд хүрэхгүй. Энэ л ганц хуулийг баталчихвал бүх асуудал шийдэгдэнэ.

  • З
    Зочин1 сар өмнө

    Хийрхэлгүй хийгээд хэрэгжүүлээсэй. Бодит ажил болгож ард иргэд, эдийн засгаа аврах цаг болсон доо

  • З
    Зочин1 сар өмнө

    Аа

  • З
    Зочин1 сар өмнө

    Ээ дээ тэгээсэй 13 баригдаж барилгууд компаниудыг хүмүүсийг их хохироосон одоо хүртэл байрандаа ороогүй

  • З
    Зочин1 сар өмнө

    Орон сууц захиалга хэрээс хэтэрлээ мөнгөгүй компани хүмүүсийн итгэл дээр дөрөөлөн жинхэнэ луйвар 6 жилийн өмнө ороогүй залуу гэр бүл бна

  • И
    ИРГЭН1 сар өмнө

    Энэ луйвар бол Монгол улсын замбраагүй эзэнгүй төргүйг далмидуулаж МАН -АН мафиууд хууль хяналтын нөхдүүд оролцож хийсэн луйвар байдаг учираас энэ хэрэг ахицгүй байдаг!!

  • З
    Зочин1 сар өмнө

    Мөн ч их худлаа попрсон үүрэг өгөх юм аа хэрэгжиж бга юм нэг ч алга даа камерын өмнө гарахаараа 1 л их үүрэг өгсөн шудрага царайлсан хулгайч нар юм аа

  • З
    Зочин1 сар өмнө

    Хурдан хийгээчээ

  • З
    Зочин1 сар өмнө

    Компютерийн програм шиг юмаар монгол залуусийн секс хийж бгааг өөрсөд нь мэдэгдэлгүү бичиж аваад гадаадийн гаж донтой баячуудад зардаг

  • З
    Зочин1 сар өмнө

    Зөв зөв, маш дарамттай амар тайвныг эвдсэн хүнд асуудал. Шуурхай хурдан ажиллах хэрэгтэй. Олон айл нялх үрсүүдэд энэрэлгүй хандсан тийрэнгүүдийг хайрлах ёсгүй. Бузар хар үйлэндээ буцаад өөрсдөө боомилогддог юм ,даварсан үйлэндээ даруулдаг юм.

  • З
    Зочин1 сар өмнө

    Nomingiin bayrsaihanii naiz nymdavaa er emgui hogiin hulgaich guilagchin shorongiin horigdoluud

  • M
    M61 сар өмнө

    ажлын хэсэг ямар байдлаар хаана мэдээлэл авч байгаа мэдээлэл огт алга байна энэ талаар тодорхой болгож өгнө үү