“Энэ жил нэг ч сургууль гурван ээлжээр хичээллэхгүй“

Улс төр
Б.Дарьсүрэн
Б.Дарьсүрэн
Унших: 1 мин
10
legacy:Suragchid 9 sariin 1/suragch.jpg

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.

Тэрбээр сургуулиуд гурван ээлжээр хичээллэх эсэх асуудалд "Энэ жил нэг ч сургууль гурван ээлжээр хичээллэхгүй. Улсын хэмжээнд 60 сургууль шинээр ашиглалтад орж буйн 40 орчим нь нийслэлд байна" гэж тайлбарлалаа.